ГССҮТ: Нэг хоногт 373 хүн эмнэлгийн тусламж авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

ГССҮТ: Нэг хоногт 373 хүн эмнэлгийн тусламж авчээ

ГССҮТ: Нэг хоногт 373 хүн эмнэлгийн тусламж авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд нэг хоногт 371 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар  өчигдөр /2020.10.18/  нийт 3337 хүн үйлчлүүлснээс 371 нь  осол, гэмтлийн шалтгаантай байжээ. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт  иргэдээс нийт 2224 дуудлага ирснээс осол гэмтэл, архи, хүүхдийн өвчин зонхилжээ. Нийт бүртгэгдсэн мэдээллийн 1009 нь яаралтай дуудлага байжээ. Үүнээс архи согтууруулах ундаатай холбоотой 112, хүүхдийн өвчлөл 105, осол гэмтэлтэй холбоотой 200 дуудлага зонхилжээ.

Амралтын өдөр /2020.10.18/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д  29  нярай мэндэлсэн байна. Мөн яаралтай 35 мэс засал хийгдсэн бол ЭМЯ-ны харьяа, төв эмнэлгүүдэд нийт 3337 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж