Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа | News.MN

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос 10 дугаар сарын 15-нд болж өнгөрсөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийт сонгогчдын 47.8 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн гэдгийг онцлов.

2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэл, дүүргийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан нийслэлийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва талархал дэвшүүлэн амжилт хүслээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-10-19 139.5.219.203

Хүчингүй сонгууль болсон байна. Тоо мэддэггүй МАН тоглосоор дуусах нь дээ. Ард түмнээрээ. Модун шаньюгийн үеийн дэг журам монголд хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.161.18

Бүх хүн сонгуулиа өгдөг ардчиллын ганц систем бий түүнийг өнөөдөр хэн ч ямар ч нам ашигласангүй цаашдаа ч ашиглах нь эргэлзээтэй? Бүх хүнийг угжны хурга шиг угжаад байхаар яаж ч бодсон яаж сонгуулиа өгхөв. Одоо ашиглах эс эргэлзээтэй ардчиллын гол системээ ажиллуулж эхлэх цаг нь болж. ӨНӨӨДӨР ХУВЬ ХҮН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ ЭНЭ НИЙГЭМТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН АМЬДАРЧ Л БАЙГАА БОЛ ТАТВАР ХӨНГӨЛӨЛТ ХАЛАМЖ өгч, авч байгаа түүнийг нь сонгуулийн хуультай уяад өгчих гүйцээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж