Даамчдыг хүлээн авч уулзана

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Даамчдыг хүлээн авч уулзана

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр 11.00 цагаас БНХАУ-ын Хөлунжян мужийн Ичунь хотноо болсон зуун буудалт даамын гурван улсын анхдугаар уулзалт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзах аж. ОХУ, БНХАУ, Монгол гэсэн гурван улсын шилдэг даамчдын оролцсон тус тэмцээнийг БНХАУ-ын даамын холбооноос зохион байгуулсан бөгөөд нийт 36 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Тамирчид нийт есөн тойрог тоглосон бөгөөд манай тамирчид илт илүүрхэж, эрэгтэйчүүдийн төрөлд Олон улсын даамын холбооны мастер Р.Манлай 15 оноогоор тэргүүлсэн бол их мастер Д.Эрдэнэбилэг зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсоноор 14 оноотой хоёрдугаар байрт шалгарч, ОУДХ-ны мастер О.Түвшинболд дөрөв хожиж, тав тэнцэж, 13 оноогоор гуравдугаар байрын эзэн болсон юм.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж