Лос Анжелесийн тэнгэрт нууцлаг “нисдэг хүн” үзэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Лос Анжелесийн тэнгэрт нууцлаг “нисдэг хүн” үзэгджээ

Лос Анжелесийн тэнгэрт нууцлаг “нисдэг хүн” үзэгджээ

Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо fнгөрсөн долоо хоногт нисч явсан онгоцны багийнхан үл таних тийрэлтэт үүргэвчтэй этгээд 2 км өндөрт нисч яваатай тааралджээ. Энэ нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд Лос Анжелесийн нисэх онгоцны буудлын ойролцоо үл таних хүн нисч байгаа нь үзэгдсэн хоёр дахь тохиолдол гэнэ.

Нутгийн цагаар энэ сарын 14-ний 13:45 цагт тус нисэх онгоцны буудалд БНХАУ-ын агаарын тээврийн 006 дугаартай нислэгийн Бойнг 777 онгоц Тайпейгээс ирж байжээ. Тэд диспичерт сонин зүйл харснаа хэлсэн байна. Албаныхан болсон явдлын талаар хуулийн байгууллагад хандсан тул холбооны мөрдөх товчоо уг хэрэг дээр ажиллаж эхэлжээ. Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчийн хэлснээр үүнтэй төстэй дуудлага, гомдлууд сүүлийн үед олширч байгаа гэнэ.

Үүнээс өмнө наймдугаар сарын 29-нд АНУ-ын агаарын тээврийн нисгэгч мөн онгоцтой нь маш ойрхон нэг км-ийн өндөрт тийрэлтэт үүргэвчтэй хүн нисч явахыг харсан хэргийг мөн холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа аж.

Эх сурвалж: MENSHEALTH.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж