ОБЕГ: Жоншны үйлдвэрт осол гарч, нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Жоншны үйлдвэрт осол гарч, нэг хүн нас баржээ

ОБЕГ: Жоншны үйлдвэрт осол гарч, нэг хүн нас баржээ

Галлагааны улирал эхэлсэн үед иргэн, аж ахуй нэгж гал алдах, улмаар эд хөрөнгөөрөө хохирох цөөнгүй тохиолдол гарах болжээ. Цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдах аюултай тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.


          "ПАНДА" АВТОЗАСВАРЫН ГАЗАРТ ГАРСАН ТҮЙМЭРТ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООГҮЙ 

  • Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн автобусны буудлын хойно "Панда" авто засварын газарт өнгөрсөн бямба гаригт /2020.10.17/ гал гарсан. Иргэн Б-ийн эзэмшлийн тус угаалгын газарт 22:09 цагийн орчимд галын  дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Түймэрт авто засварын газар болон гурван автомашин, 22х20 метрийн хэмжээтэй “Бид” автомашин зээлийн төвийн 2 давхар, 1 чиргүүл, 2 автомашин, 1 автомашины чиргүүл тус тус шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр золоор хүний амь нас эрсдээгүй ба галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт  иргэн Ц-ын автомашин засварын газар шатсан байна. Галын дуудлага энэ сарын 17-ны 22:21 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Гал унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид автомашин засварын газар шатаж байсныг 30 минутад унтраажээ.
  • Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, сургуулийн 1234 тоотод иргэн В-ийн хашаанд гал гарчээ. Нийт 0.3 га орчим талбайд өвс шатаж, галын улмаас 79 настай эрэгтэй В нь баруун хөлөндөө түлэгдсэн байсныг алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Галын дуудлага энэ сарын 17-ны өдрийн  11:33 цагийн орчимд бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид галыг цаг алдалгүй таван минутад унтраасан байна.Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Давсны булагийн 65 дугаар гудамжинд иргэн О-ын байшин шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраажээ. Золоор хүний амь нас эрсдээгүй ба галын дуудлага энэ сарын 17-ны өглөө 10:29 цагийн орчимд иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид иргэн О-ын эзэмшлийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минутад унтраасан байна.

ҮЙЛДВЭРИЙН ОСЛООР НЭГ ХҮН АМИА АЛДАВ

  • Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг   “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт осол гарч, нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, энэ сарын 17-нд жоншны бутлуурын машины шороонд 20 настай Т нь дарагдаж, амь насаа алдсан байна. Ослын дуудлага 18:30 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, алба хаагчид талийгаачийн цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. Талийгаач 20 настай Т нь тус үйлдвэрийн жоншны бутлуурчнаар ажилладаг байжээ.
  • Нийслэлийн Багануур дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Бохирын” голд автомашинтайгаа суусан иргэдийг алба хаагчид эсэн мэнд аварчээ. Тодруулбал,  “Хонда Инсайт” загварын суудлын автомашин гурван  зорчигчийн хамт голд сууж, гарч чадахгүй байсныг алба хаагчид 20 минутад гаргасан байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн бямба гаригт орой 19:58 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна Алба хаагчид иргэн А-ын автомашин голд суусан байсныг татан гаргасан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж