Ираны эсрэг НҮБ-ын зэвсгийн хориг 13 жилийн дараа дуусав

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Ираны эсрэг НҮБ-ын зэвсгийн хориг 13 жилийн дараа дуусав

Ираны эсрэг НҮБ-ын зэвсгийн хориг 13 жилийн дараа дуусав

НҮБ-аас Ираны эсрэг тавьсан зэвсгийн хоригийн хүчинтэй хугацаа өчигдөр (2020.10.18) дууслаа. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифын мэдээлснээр 13 жилийн дараа НҮБ-ын зэвсгийн хоригоос Иран улс гарлаа. “Энэ бол АНУ-ын засаг захиргааны хүчин чармайлтыг ялсан олон улсын нийгэмлэгийн түүхэн өдөр” хэмээн тэрбээр мэдэгджээ.

2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний хүрээнд НҮБ-ын зэвсгийн хоригийн хүчинтэй хугацаа дууссанаар Тегеран нь Оросоос хуягт танк, нисэх онгоц сөнөөх пуужингийн систем, байлдааны хөлөг худалдан авч, Хятадаас бусад улсаас зэвсэг, хэрэгсэл худалдан авах боломжтой болно хэмээн АНУ-ын Батлан хамгаалах тагнуулын агентлагаас өнгөрсөн онд анхааруулж байв. Хэдийгээр Иран улс нь зэвсэг худалдан авах гэж улайрахгүй гэж мэдэгдсэн ч зарим мэргэжилтнүүдийн таамагласнаар цөөн тооны дэвшилтэт зэвсгийн систем худалдан авах нь тодорхой гэнэ.

‘P5+1’ гэх нэрлэгдсэн Герман, Франц, Их Британи, Хятад, Орос, АНУ гэх их гүрнүүдийн Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнээс 2018 онд АНУ дангаараа гарч, Тегераны эсрэг хориг арга хэмжээнүүдээ сэргээсэн. Цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар Ираныг НҮБ-ын зэвсгийн хоригоос гаргах үйл явц эхэлсэн юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр хийсэн мэдэгдэлдээ НҮБ-ын зэвсгийн хориг хүчингүй болсон ч Ирантай зэвсгийн худалдаа, нийлүүлэлт, шилжүүлэг хийсэн хувь хүн, байгууллагыг дотоодын хар жагсаалтад оруулан хориг тавихаа анхааруулжээ. АНУ нь өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр НҮБ-ын зэвсгийн хоригийг цаашид хугацаагүй сунгуулахаар оруулж ирсэн ч дэмжлэг аваагүй юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж