Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.10.19/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-Өнөөдөр нэмж халдвар илрээгүй. Харин ОХУ-ын иргэн 50 настай жолооч эрэгтэй эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 324, эдгэрсэн 312, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 хүн байна. Эмчлүүлж байгаа долоон хүний биеийн байдал хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Гэрийн ажиглалтад арван хүн байгаа бол ажиглалтаас гарсан 297 хүн бий.
Тодруулбал,
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор ирсэн 252 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 153 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 21 хүний давтан шинжилгээ,
- Төв аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
- Дундговь аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ,
- ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 24 хүний шинжилгээ,
- Эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан зургаан хүний шинжилгээнд тус, тус коронавирусийн халдвар илрээгүй байна.
Зооноз өвчин судлалын үндэсний төвийн /ЗӨСҮТ/ захирал Н.ЦОГБАДРАХ:
-Аравдугаар сарын 1-19-ны хооронд Сиатл, Нурсултан, Токио, Сөүл чиглэлийн есөн удаагийн тусгай үүргийн нислэг, энхийг сахиулагчдыг тээвэрлэж ирсэн Афганистан улсын хоёр удаагийн нислэг буюу нийт 11 удаагийн нислэгээр 2500 гаруй иргэд эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн 40 гаруй тонн ачаа, 50 тонн карго ачаа, цэргийн 80 тонн карго ачаа, зорчигчдийг тээвэрлэсэн 140 гаруй тээврийн хэрэгсэлд ЗӨСҮТ ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн Нурсултан, Токиогоос ирсэн таван зорчигчдод коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэдгээр хүмүүсийн байрлаж байсан гурван тусгаарлах байранд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Sunday, October 18, 2020
Холбоотой мэдээ