Борис Жонсон цалингаа голж, ажлаа өгөхөөр шийджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Борис Жонсон цалингаа голж, ажлаа өгөхөөр шийджээ

Борис Жонсон цалингаа голж, ажлаа өгөхөөр шийджээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх хавар гэхэд суудлаасаа буухаа мэдэгджээ. Учир нь тэрбээр жилийн 150402 паундын цалингаар амьдрахад хэцүү байгаа гэнэ. Борис Жонсон аль болох түргэн, Брекситийг дуусгаж, цар тахлын хамгийн хүнд үе дууссаны дараа буюу ойролцоогоор зургаан сарын дараа огцорно хэмээн Британийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Ийнхүү хугацаанаасаа өмнө ажлаа өгч буйн шалтгааныг тодруулбал, Борис Жонсоны ойр ажилладаг нэрээ нууцалсан эрх баригч түүнийг цалингаа бага гэж голсонтой холбоотой хэмээн тайлбарласан аж. Мөн өөр эх сурвалжууд ч гэсэн Борис Жонсонг хэвлэл мэдээллийн дурангаас гадуур хэд хэдэн удаа жилийн 150402 паунд буюу одоогийн ханшаар 194244 ам.долларын цалинг амьдралдаа хүргэх маш хэцүү байна хэмээн гомдоллож байсан талаар дурсчээ. Санаачилсан Брекситийн тухай гэрээг нь парламент хүлээн зөвшөөрөөгүйгээс болж мөн хугацаанаасаа эрт огцорсон Тереза Мэй лекц уншаад л нэг сая паунд олдог гэдгийг олж мэдээд Борис Жонсон бүүр ч сэтгэл шулуудсан гэнэ. Тэрбээр Ерөнхий сайдын суудлаасаа бууж, адилхан лекц уншдаг болбол дор хаяж хоёр дахин ихийг олно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Гэхдээ үнэн хэрэгтээ Борис Жонсон Ерөнхий сайд болохоосоо өмнө нэг сард хоёр илтгэл тавиад 160 мянган паунд олдог байсан гэдэг. Түүнээс гадна тэрбээр Daily Telegram агентлагт сарын 13 мянга, жилийн 275 мянган паундаар тоймч хийдэг байжээ. 2019 онд Борис Жонсон Ерөнхий сайдын суудалд суух гэж байхад хэвлэлүүд түүний жилийн 829 мянган паундын орлого асар ихээр багасна гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр Ерөнхий сайд болохоосоо өмнө парламентийн гишүүний цалин, тоймчийн цалин, илтгэл унших зэргээрээ жилд 829 мянга орчим паундын орлоготой байдаг байсан бол өдгөө зөвхөн Ерөнхий сайдын 150402 паундаар амьдарч байгаа аж.

Борис Жонсон олон хүүхэдтэй, тэр дундаа өдгөө дөнгөж зургаан сар хүрч буй Уйлфред хүүдээ зарцуулах мөнгөний хэрэгцээ их байгаагаас гадна хуучин эхнэр Марина Вилерт цалингийнхаа тодорхой хувийг тэтгэмж болгон өгдөг тухайгаа онцлон ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж