Титаник хөлгийн радио төхөөрөмжийг гарган авахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Титаник хөлгийн радио төхөөрөмжийг гарган авахаар төлөвлөжээ

Титаник хөлгийн радио төхөөрөмжийг гарган авахаар төлөвлөжээ

“Титаник” усан онгоцны үлдэгдлийг эзэмшиж буй “RMS Titanic Inc”  компаниас сүйрсэн хөлгийн радио төхөөрөмжийг гарган авахаар төлөвлөсөн нь маргаан дагуулаад байна. Тус компани нь сүйрсэн хөлгийн “Маркони” утасгүй цахилгаан холбооны машиныг гарган авч, үзэсгэлэнд тавихаар төлөвлөсөн аж.  Тус цахилгаан холбооны төхөөрөмжийн тусламжтайгаар тусламж эрсэн дохио өгч, аврах завьтай задгай далайд гарсан 700 орчим зорчигчийг аварч чадсан юм. Тус радио төхөөрөмжийг гарган авахын тулд алсын удирдлагатай, хүнгүй шумбагчийг  ашиглан, Титаник хөлгийн тавцан, дээвэр зэргийг тасалж авах шаардлагатай аж.

Гэвч АНУ-ын Засгийн газрын өмгөөлөгчид тус компанийн төлөвлөгөөг зогсоохоор  шүүхэд зарга үүсгэжээ. Учир нь археологичид хөлөг онгоцны үлдэгдэлд зорчигчдын цогцос одоо ч хадгалагдаж байгаа гэж үзжээ. Бараг 100 жилийн өмнө сүйрсэн хөлөг онгоцны үлдэгдэлд одоог хүртэл зорчигчдын цогцос хадгалагдаж  байх боломжтой юу. АНУ-ын үндэсний түүхийн музейн далайн түүхийн эрхлэгч Пол Жонстон хэлэхдээ “1500 хүн сүйрсэн хөлөгтэй хамт амь үрэгдсэн. Тэдний заримынх нь цогцос одоо хүртэл тэр далайн гүнд байхыг хэн ч үгүйсгэхгүй” хэмээжээ.

Харин “RMS Titanic Inc”  компаниас мэдээлснээр 200 гаруй шумбагч Титаник хөлгийн үлдэгдэл рүү шумбахад нэг ч хүний цогцос харагдаагүй гэсэн байна. Сүүлийн 35 жилийн турш хүмүүс “Титаник” сүйрсэн хөлөг рүү шумбаж байгаа ч хэн ч зорчигчдын цогцсыг олж байгаагүй аж.  Түүнчлэн АНУ-ын Виржиниа муж улсын Норфолк хотын Холбооны шүүхээс өнгөрсөн тавдугаар сард радио төхөөрөмжийг авахын тулд шумбалт хийх зөвшөөрлийг тус компанид олгожээ.

Англи улсаас 1912 онд АНУ-ын Нью-Йорк хотыг чиглэн гарсан Титаник хөлөг анхны аяллынхаа үеэр Хойд Атлантын далайд мөсөн уул мөргөж сүйрсэн юм. Хөлгийн үлдэгдлийг 1985 онд олжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж