“Трамптай уулзуулахгүй бол Трамп цамхаг дээрээс үсэрнэ”

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

“Трамптай уулзуулахгүй бол Трамп цамхаг дээрээс үсэрнэ”

“Трамптай уулзуулахгүй бол Трамп цамхаг дээрээс үсэрнэ”

АНУ-ын Чикаго хотод нэгэн эр Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзуулахгүй бол Трамп цамхаг дээрээс үсэрнэ хэмээн сүрдүүлж байна. “Чикаго хотын төвд байрлах 98 давхар барилгын 16 давхараас 20 орчим насны эр хоёр цаг орчим олсоор дүүжлэгдэн, Ерөнхийлөгчтэй уулзахыг шаардаж байна” гэх дуудлагын дагуу гал сөнөөгчид, аврах албаныхан ажиллаж байгаа аж.

Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдөр /2020.10.19/ өглөөнөөс ийм байдалтай байгаа ба аврах албаныхан түүнтэй тохиролцоо хийж, амь насыг нь аврахаар ярилцаж байна. Трамп цамхагийг цагдаа нар бүрэн бүслээд байгаа бөгөөд тухайн эр өөрөө цахим сүлжээнд бичлэг хийж, нөхцөл байдлын мэдээллийг Ерөнхийлөгчид хүрэх хүртэл нь түгээж өгөхийг хүсчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж