6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ | News.MN

6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ

6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ

6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

Аяны хүрээнд олон зорилтот ажлууд хийгдэж байна. Тухайлбал, “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгосон юм.

Мөн яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, суртчилгаа, зөвлөгөө, мэдээллийг үе шаттай явуулж, олон нийтэд хүргэн ажилласаар байна.

Улаанбаатар хотод 200 гаруй мянган галлагаат айл өрхүүд бий гэсэн судалгаа байдаг. Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компаний яндан хөөлөгчид 15343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6122 айл өрхийн янданг хөөлжээ. Тэд айл өрхүүдээр явж яндан хөөлөх зөвлөгөө, мэдээлэл өгөхөд иргэдийн зүгээс түгээмэл гаргадаг алдаа нь хойрго байдал гэдгийг онцолсон юм. Сүүлийн 5-10 жил яндангаа хөөлөөгүй, бүр огт хөөлдөггүй айл өрхүүд ч олон тааралдаг гэдгийг тэд хэлж байна. Түүнчлэн угаарын хий мэдрэгчээ ажиллуулдаг, ажиллагааг тогтмол шалгадаг айл өрхүүд тун цөөхөн байгааг яндан хөөлөгчид хэлсэн. Тамхины утаа, хоол, хүнс хайрах зэрэгт ажиллаж дугардагаас нь төшөгшөөн олон айл өрхүүд угаарын хий мэдрэгчээ зориуд салгадаг байна. Энэ нь эрсдэлт үед шаардлагатай тусламж, арга хэмжээ авах боломжийг бууруулдаг.

Угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаан нөхцлүүд тогтоогддог байна. Тиймээс та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахын уриалж байна.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-19 43.242.243.117

Яндангаа өөрсдөө хөөлж чадахгүй айлд дудлагаар очиж үнэ төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй!!! Үнэ төлбөртэй шүү!!! Эс тэгвээс зарим нь бүр давраад "Хөөе, та нар ирж энэ (манай) яндангаа хөөлөөчээ!!!" гээд хэвтэж байдаг болно шүү!!!

Avatar

Зочин 2020-10-19 27.123.214.2

Цонхоо дулаалуулмаар бна МАНгаруудаа…

Avatar

Зочин 2020-10-19 66.181.179.137

ЯАЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙХЭВ ДЭЭ. ТАТВАР ТӨЛӨГЧ МИНИЙ ӨГСӨН МӨНГӨӨР ХИЫЖ БГАА ШҮҮ ДЭЭ. УТГАГҮЙ ЮМ.
МАНАЙ ГЭРИЙН ЦОНХЫГ Ч БАС УГААЖ ӨГВӨЛ ТЭГШ ШУДАРГА ХЭРЭГ БОЛНО.!!!

Avatar

irgen 2020-10-19 202.131.225.150

yadarsan irged bii shuu tedend dem boloh heregtei ugaartah ersdel mash ondor bgaa

Avatar

Зочин 2020-10-19 103.212.118.212

Яндан хөөлөх бол Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдын хийх ажил бишээ. Туул, Тэрэлж голуудын сав газар талхлагдаж дууслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж