Экс Ерөнхийлөгчийн хүү цэргээс халагджээ | News.MN

Экс Ерөнхийлөгчийн хүү цэргээс халагджээ

Экс Ерөнхийлөгчийн хүү цэргээс халагджээ

Экс Ерөнхийлөгчийн хүү цэргээс халагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү цэргээс халагдаж, иржээ. Өнгөрсөн намар эр цэргийн албанд мордсон экс Ерөнхийлөгчийн бага хүү Э.Цэнд өчигдөр цэргийн албанаас чөлөөлөгдөж ирсэн талаар аав нь сошиал хуудастаа хуваалцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн хүүхдүүд Өмнөд Суданд алба хаах нь битгий хэл цэргийн албанд татагдаж байгаагүй гэдэг. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүүхдүүд эгэл жирийн иргэдтэй адил цэргийн алба хааж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа нь эцэг, эхийн хүмүүжилтэй холбоотой гэж хэлэх хүмүүс бий.  Экс Ерөнхийлөгчийн дунд хүү Э.Эрдэнэ нь Өмнөд Судан улсад ажиллагаанд явж, үүрэг гүйцэтгэж байсан бол бага хүү нь ийн цэргийн алба хаагаад иржээ.

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж