Хүн амын өсөлтийн төлөвийг өөдрөгөөр таамаглаж байснаа ОХУ-ын Засгийн газар бууруулсан байна. Улс орныг 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд энэ тухай тусгагджээ. Засгийн газрын тооцоолж байгаагаар цар тахал нүүрлэсэн энэ 2020 онд Оросын хүн ам 352 мянгаар цөөрөх бөгөөд энэ нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох ажээ. 2025 он гэхэд хүн амын тоо 1,2 саяар цөөрнө гэсэн таамгийг Засгийн газар хийсэн байна.
2030 он хүртэл хүн амын өсөлт бараг ажиглагдахгүй гэж үзэж байна. Шинэ төрөлтийн тоо нас барагсдын тооноос илүүтэй байхаар байгаа, мөн гадаад улс орноос Орост шилжин суурьшигчдын тоо өсөхгүй хандлагатай байгаа нь үүний шалтгаан юм. Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр энэ 2020 оны эхний найман сарын байдлаар 346,9 мянган нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувь өссөн дүн юм.
Мөн 2017-2019 оны хооронд Орост шилжин суурьшсан цагаач иргэдийн тоо хүн амын дундах нас баралтын тоог даваагүйг Үндэсний Статистикийн хороо онцолсон байна. Тус хорооны мэдээгээр 2019 онд шинээр төрсөн иргэдийг 2017 онтой харьцуулахад 12 хувиар бага байсан бол шилжин суурьшигчдын тоо 0,6 хувиар буурчээ.
2036 он гэхэд Оросын хүн өсч 150,126 саяд хүрч, дундаж наслалт 73-д хүрнэ гэж Засгийн газар тооцоолж байна.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ