Оросын үндэсний машин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” компани шинэ Lada Vesta Cross загвараа танилцууллаа. Шинэ загвар нь интерьер, экстерьерийн хувьд өмнөх загваруудаас олон талаар ялгарахаар болсон байна. Шилэн орой, их биеийн толь, 17 дюймийн хайлшан обуд, суудлын бүрээсний хар оёо зэрэг машиныг классик загвартай болгож байгаа хэмээн үйлдвэрлэгч тодорхойлжээ.
Lada Vesta Cross нь зах зээлд борлуулагдаж эхэлсэн бөгөөд 850 мянган рублийн үнэтэй байх юм.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ