Ньюс хөтөч: ШӨХТГ-аас “Ebarimt”-ын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: ШӨХТГ-аас “Ebarimt”-ын талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ШӨХТГ-аас “Ebarimt”-ын талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цаг 

  • “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арав дахь  өдрөө үргэлжилнэ.

10.00 цаг

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

11:00 цаг

  •  ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийнэ.
  • Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Raúl Delgado Concepción-г СТО-ны 303 тоот уулзалтын өрөөнд хүлээн авч уулзана.

11:30 цаг

  •  “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.
  • Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, БТС чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхитэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар Спортын төв ордны 303 тоотод хэвлэлийн бага хурал болно.

16:00 цаг

  •  Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал “Тэнгис” кино театрт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж