"Улсын циркийн барилгад 100 жилийн баталгаа өгч байсан" | News.MN

"Улсын циркийн барилгад 100 жилийн баталгаа өгч байсан"

"Улсын циркийн барилгад 100 жилийн баталгаа өгч байсан"

"Улсын циркийн барилгад 100 жилийн баталгаа өгч байсан"

Монголын Үндэсний циркийг тойруулан хашаа татаж, барилгын дотор талыг нураажээ. Хашаан дотор нь экскаватор зогсч, ганц нэг хүн ажиллаж харагдана. Хэдийгээр өндөр хашаа босгосон ч дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн нүдэнд бүх зүйл ил тод харагдаж байв.

Биднийг очиход харуул хамгаалалтын ажилтан дотогш нэвтрүүлсэнгүй. Нэрээ нууцалсан ажилтан “Засварын ажил  уг нь наймдугаар сард эхэлсэн. Тэр үед хүмүүс огт тоохгүй байсан. Орон нутгийн сонгуулийн дараагаар гэнэт олон нийтийн сүлжээгээр шуугиад эхэлсэн. Циркт нэг тоглолт болоход бохир нь татагдахгүй, халаалт ч авдаггүй, хүйтэн хэцүү байдалтай байсан. Мөн гурван багана нь суулт өгсөн. Тун удахгүй барилгын засварын ажлын талаар видео танилцуулгыг хийнэ гэсэн” гэв.

“ЦИРК 2021 ОНЫ ЗУРГАДУГААР САРД ШИНЭ БАЙРНЫХАА НЭЭЛТЭЭ ХИЙНЭ”

Циркийн удирдлагын зүгээс “Иж бүрэн засвар хийж байна” гэх мэдэгдлийг хэд, хэдэн удаа гаргасан. Өмнөх мэдэгдэлдээ “Засварын ажил арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ” гэж дурдсан ч  Монгол Улсын консерваторит өгсөн албан бичигтээ “Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл засвар хийнэ” гэжээ.

Гэтэл  аравдугаар сарын 16-нд дахин мэдэгдлээ шинэчлэн “Өнгөрөгч долдугаар сараас үе шаттайгаар засварын ажлыг эхлүүлж, 2021 оны зургадугаар сард шинэ байрныхаа нээлтээ хийнэ” гэжээ. Эдгээр мэдэгдлүүдлийн аль нь чухам үнэнийг хэлж өгөх албан хүн олдсонгүй.  Иж бүрэн засвар хийхээр төлөвлөж байсан ажлын хугацааг дахин шинэчлэн засварлаж байгаа нь уран бүтээлчдэд эргэлзээ төрүүлж байгаа аж.

Хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлээд “Циркийн барилгын сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоог засварлаж ирсэн ч дахин шинэчлэхээс өөр аргагүйд хүрсэн. Мөн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, үзэгчдийн суудлыг орчин үеийнхээр шинэчилж, жүжигчдийн бэлтгэлийн байрыг тоглолтын байрнаас тусад нь шийдэж өгч байгаагаараа онцлог” гэжээ.

Циркийн сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяр  “Циркийн тэнхимийн эрхлэгч хичээл эхлэхийн өмнө Монголын Үндэсний циркийн удирдлагатай очиж уулзахад арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бэлтгэл хийх боломжгүй гэдгийг хэлсэн юм билээ. Тавдугаар сард “The Voice Mongolia” шоуны дараагаар долоо, наймдугаар сараас засварын ажил эхэлнэ. Та нар бүх юмаа аваарай” гэж хэлсэн. Ихэвчлэн туслах манежинд өглөө 08.30- 19.00 цаг хүртэл 100 орчим хүүхэд, хоёр ээлжээр бэлтгэлээ хийдэг байсан. Бид бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон учраас Монгол Улсын консерваторийн хашаанд майхан циркээ барьсан” гэв. Тус сургуулийн сурагчдын бэлтгэл сургуулилалтад улсаас гурвалсан гэрээний дагуу сард 15 сая төгрөгийн түрээс төлдөг бол хувь уран бүтээлчид дунджаар 2.5 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэлээ хийдэг байна. Тус сургуулийн ерөнхиий нягтлан бодогч хэлэхдээ сард 15 сая төгрөг төлж байгаа нь хамгийн хямд түрээс. Цар тахлын улмаас 2020 оны түрээсийн мөнгө шилжиж орж ирээгүй” гэдгийг хэлсэн юм.

Циркийн менежерээс засварын ажил ямар шатандаа явж байгааг тодруулахаар утсаар холбогдлоо. Тэрбээр “Би гадуур ажилтай явна. Өнөөдөр манай зүгээс долдугаар сард гаргасан мэдэгдлээ дахин шинэчлэн гаргасан. Тун удахгүй бүх мэдээллийг багтаасан видео танилцуулгыг олон нийтэд танилцуулах болно. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

“УЛСЫН ЦИРКИЙН БАРИЛГАД 100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГЧ БАЙСАН”

Тэртээ 1971 онд одоогийн Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Түүнтэй дахин холбогдож, тухайн үед Улсын циркийн барилгыг хэрхэн барьж, хэдэн жилийн баталгаа өгч байсан талаар тодрууллаа.

“Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу. Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон. Тухайн үед Румын улсын барилгачид бидэнд хүлээлгэн өгөхдөө 100 жилийн баталгаа өгч байсан. Циркийн барилга нь нийт 16 баганатай. Хоёр улсын харилцан тохиролцож байгуулсан түүхэн бүтээн байгуулалтын багана нь суулт өгсөн гэдэгт итгэлгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 “УЛСДАА ГАНЦ ЦИРКИЙН БАРИЛГЫГ УЛС АВСАН НЬ ДЭЭР”

Ингээд зарим иргэдээс Улсын циркийн барилга тойрсон асуудлаар байр суурийг нь сонсов.

“Хэвлэлээр Улсын циркийн барилгыг нураалаа гэж ярьж, бичих юм. Юу гэсэн үг вэ. Монголын циркийн урлаг 80 жилийн хугацаанд улам хөгжих ёстой байтал түүхэн барилгаа нураана гэж байж болохгүй асуудал. Өнөөдөр яагаад ийм байдалд хүргэчихэв. Би цирк үзэлгүй их удаж байна вэ. Намайг залуу байхад хүүхэд багачуудаас гадна их багагүй л циркийн урлагт хайртай байдаг байлаа. Гэтэл өнөөдөр тэр уран бүтээлчид хаана явна аа. Би хувьдаа Улсын циркийг ажилд оруулж, уран бүтээлчдэд өгөөсэй гэж хүсч байна” хэмээн Ц.Найдан хэлж байв.

С.Одбаяр “Циркийн барилгын асуудлын талаар сонссон юм байна. Одоо барилгыг нь засварлаж байгаа гэсэн үү. Уг  нь зориулалтын циркийн байрыг уран бүтээлчид нь авах нь зөв шүү дээ. Одоо хүүхдүүд бэлтгэл хийх байргүй майханд хичээллэж байгаа гэдэг мэдээллийг харсан. Миний хувьд дүүтэйгээ цирк үзэх дуртай. Даанч сүүлийн хэдэн жил гоё циркийн тоглолт болохгүй байгаа. Би циркийн акробат үзэх дуртай” гэв.

“Циркийн уран бүтээлчдийн мэдээллийг нь харахад их өрөвдөлтэй юм билээ. Манай гэр Монгол Улсын консерваторийн ойролцоо байдаг. Энэ зун хашаанд нь том майхан барьж байхад нь асуухад “Зуны улиралд циркийн тоглолт хийдэг юм уу” гэж байсан. Даанч цар тахлын улмаас тоглолтоо хийж чадаагүй юм билээ. Улсдаа ганц циркийн барилгыг улс нь авсан нь дээр гэж бодож байна. Хувь хүн бизнесийн эрх ашгаа л бодно шүү дээ. Эцэг, эхчүүдийн хувьд гэсэн энэ асуудлаас болж хүүхдээ циркийн урлагаар хичээллүүлэх нь багасч байгаа байх” хэмээн Э.Одончимэг ярилаа.

"БИДЭНД ИТГЭХ ИТГЭЛ АЛГА"

Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхиийлөгч Т.Будаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын Үндэсний циркийн удирдлагын зүгээс иж бүрэн засвар хийх талаар мэдэгдэл гаргажээ. Та бүхэнд энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан болов уу?

-Бид мэдэгдлийг өнөө өглөө л /2020.10.16/ харлаа. Тэрнээс өмнө “Засвар хийнэ” гэж ярьж байсан. Түүхэн барилгыг дотроос нь нурааж байгаа гэж огт мэдээгүй. “Циркийн барилгад засвар хийж байна” гэж сонссоноос манежийг нь нураана гэж санасангүй. Мэдэгдэл дээр “Чанар стандартыг сайжруулахын тулд иж бүрэн засвар хийж байгаа” гэсэн байна лээ. Энэ мэдэгдлээ эрт өгсөн бол бухимдах хүмүүс цөөн байсан байх. Нөгөө талаасаа нураагаад өөр зориулалтаар засвар хийх гэж байсан ч юм бил үү. Үүнд хариуцлага тооцох эрх мэдэлтэн ч байхгүй юм даа.

-Циркчдийн хоёр холбоо байдаг бил үү. Холбоонд бүртгэлтэй хэчнээн уран бүтээлч байна вэ. Тэд хэрхэн бэлтгэлээ хийж байгаа бол?

-Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоонд 16 төрийн бус байгуллагын уран бүтээлчид бий. Монголын циркчдийн холбоо гэж бас бий. Хоёр холбоо тусдаа тамга тэмдэгтэй боловч хамтдаа ирэх 80 жилийн ойг жилийн хэрхэн тэмдэглэх талаараа ярилцаж байна. Манай циркчид 15 жилийн хугацаанд зогсолтгүй тэмцээнд оролцож ирсэн.

Тэд өнөөдөр гадаадын циркэд гэрээгээр ажиллаж байхдаа л тэмцээн уралдааны номероо бэлддэг. Нэг уралдаанд бэлтгэхэд дор хаяж  2-5 цаг шаардлагатай байдаг. Бид орон байр байхгүй. Анх менежментийн хувьчлалаар авахдаа циркийн урлагийг хөгжүүлж, 20-30 хувь цалин нэмнэ, уран бүтээлчдийн тоог нэмнэ гэж хэлж байсан. Өнөөдөр энэ гэрээний нөхцөл зөрчигдөж, нэг нэгээрээ хамтлагууд гадаад гарсаар байгаад юу ч үгүй боллоо.

-Соёлын сайд циркийн асуудлаар ажлын хэсэг гаргасан гэсэн. Та бүхний төлөөллөөс энэ ажлын хэсэгт орсон болов уу?

-Бид ажлын хэсэгт ороогүй. Менежментийн хувьчлалаар авсан тухайн үеийн Төрийн өмчийн хороо ямар булхиагаар олгосон юм бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг яам, тамгын газраас энэ асуудлыг шалгах болов уу гэж найдаж байна. Тухайн үед мэргэжлийн уран бүтээлчид нь циркийг хувьчилж аваад, хөгжүүлэх талаар санал ч өгч байсан. Өөрөөр хэлбэл, улс өвөртөө байгаа нэг хүүхдээ хүнд үрчлүүлж байгаа гэсэн үг. Хар элэгтэй хүн өөрийн төрсөн юм шиг хүүхдээ авч явах вэ дээ. Румен улсаас монголд зориулж барьсан цирк өнөөдрөөс эхлэн байшинтайгаа нурчихлаа. Бидэнд итгэх итгэл алга.

Соёлын яамтай болсон учраас циркийн урлагаараа дэлхийд номер нэг болох төсөв төлөвлөгөөг гаргах ёстой. Циркийн тусгай хотхон бий болгож, улс тодорхой хэмжээнд хөрөнгө оруулж, дэмжмээр байна. Тэр дундаа уран нугаралтын тусгай сургуулийг байгуулах ёстой. Өнөөдөр амьтны сайхан үзүүлбэр, орон зай шаардсан агаарын номер бэлдэх нөхцөл байхгүйгээс устаад байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-19 202.9.46.4

Шуналтаы П*** бар болгох биз!

Avatar

Зочин 2020-10-19 202.126.89.174

Тэр үед төрийн бодлого алдагдаж хувьчлалыг хуудуутай яаран дааран хийсэн. Нэгэнт хувь хүний өмч болгосон юм бол хоёр тал ширээний суугаад аль аль талаа хохиролгүйгээр улсдаа авсан дээр.

Avatar

unchigch 2020-10-19 188.245.115.48

yg unen.sumoch geh nernees tsaashgui , mongonii hoinoos hootsoldson Davgadorj , bolon Cumyabazar nar holbootoi .tolbor , nohon tolboruudiig edgeer nohdoos garguulah heregtei.anhnaas ene nohduud sanaachilj , hudaldaj absan biz dee.yagaad chimeegui baigaa yum be?

Avatar

Oooo 2020-10-19 202.179.26.24

Shuud avaad tsirkchided ni uguu chadahgui bol arf tumen avch ugni shuu yu avrga mavrga ve haanin avrga sumo ter gazra l biz mongold 1/avrga bi te nol Mongol buh tsagasn budaa mantuu tsaashaa

Avatar

Зочин 2020-10-19 192.82.72.212

ХААНАХЫН Ч ЦИРК АДИЛХАН.БӨӨРӨНХИЙ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.ХҮРЭЭ ХҮҮХНИЙ МАЛГАЙ Ч ГЭХ ШИГ.СТАНДАРТ КАНОНТОЙ ЮМЫГ ТЭГЖ ХУДЛАА ЯРИХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-10-19 202.9.47.10

Чи муу баасаа мэддэг юм. Дэлхийд яг манай цирк шиг барилга 2 хон бдаг юм. Юу ч мэдэхгүй байж!!!!

Avatar

Зочин 2020-10-19 49.195.80.67

Buren nuraagaad undur bair barih gj bga

Avatar

Зочин 2020-10-19 192.82.75.66

Монгол улсын өмч, түүх соёлын чухал ач холбогдолтой улсын циркээ яаралтай эргүүлж авах хэрэгтэй. Менежментийн хувьчлал нэрээр луйвардаж гэрээгээ зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэж бүх хохирлыг төлүүлэх нь зөв.

Avatar

Зочин 2020-10-19 78.187.120.177

БНМАУ-ын СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуйа архитекторч Шархүүг дуудан циркийн барилгын зураг төслийг хийх үүрэг өгсөн байдаг, гэхдээ Бухарест хотын циркийн зургийг бас өгсөн юм, Майдар гуйа өөрөө архитекторч тул циркийн дээвэр нь монгол үндэсний барилгатай төстэйг үндэслэн Шархүү гуайд анхаарахыг хэлсэн байдаг.

Avatar

Зочин 2020-10-19 202.126.88.182

Улсын ганц сайхан циркээ дагвадоржоос авч зохих хариуцлагыг нь хүлээлгэх нь зөв.

Avatar

Дагва н**ш оо, а**а шүү чамайг 2020-10-19 66.181.187.72

Хүмүүжилгүй, мөнгөний төлөө төрсөн эхээ ч зарахаас буцахгүй ДАЛЧИГАНАСАН МАНТУУГААС шууд ав. Юун нөхөн төлбөр, харин ч ДАЛЧИГАНАСАН МАНТУУ Монгол циркийг устгасны төлөө Монгол улсад нөхөн төлбөр төлөх ёстой.

Avatar

Aca 2020-10-19 174.202.72.100

Hohi chini ene munii omch ta nar ter dolir Sugartaa gomd

Avatar

Zochin 2020-10-19 43.242.243.10

Hairan saihan tsirk. Iim ulsuudiin garaar orood suidchih ch gej de. Yachihsan zasag tor gej iim bdag bna aa. Ugaasaa yaduu zuduu bsan, oligtoi bolovsrol mergejilgui humuus heden togrogtei bolohooroo iim archaagui zagnadag yum shig bna. Aij ichne, sanaa zovno gedeg yum alga. Uran saihnii zovlol gedegt ni eej ni bsan gesen, yaj ch bodson sanaand bagtahgui , shal hogiin yum.

Avatar

Аса Монголын Ард түмэнээс ич 2020-10-19 66.181.161.6

Япончууд тэнэг биш байсан байна АСа г хэн гэдэгийг мэдээд зайлуулсан юм байа

Avatar

Зочин 2020-10-19 202.21.104.2

ИХ АВАРГА МИНЬ ДААНЧ ЯАВ ДАА. ИХ Л МУУ ЗҮЙЛ ХИЙЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-10-19 64.119.18.50

Их Аварга минь ч гэх шиг пялдага шаар вэ. Тэр шуналын их аваргатайгаа тонил цаашаа.

Avatar

Зочин 2020-10-19 202.21.104.2

Үгийн муугаар хэлж болно. Гэхдээ ёс зүй болов уу гээд хүндэтгэн хэлж, ойлгуулах гэж оролдлоо.

Avatar

Зочин 2020-10-19 64.119.18.50

Их Аварга минь ч гэх шиг пялдага шаар вэ. Тэр шуналын их аваргатайгаа тонил цаашаа

Avatar

Зочин 2020-10-19 112.72.15.78

Манай нэг ерөнхийлөгч тэээр жил нэг ярилцлагандаа бөх хүн төрийг удирдаж чадахгүй ээ гэж улс төржиж байсан даа. мөн Увсын ард түмний яриагаар " манай нутагт эр хүний бие томтой бөх, дунд зэрэг нь хулгайч, жижиг биетэйг нь дарга болно гэж шоглож ярьдаг юм байна лээ. Биеийн бяр тэнхээтэй, хүчтэй хүмүүс ч тийм ч ухаалаг биш байхоо. Асуудлыг толгойгоор бодож биш бярдаж шийдэх бодолтой байх шиг санагддаг

Avatar

аа 2020-10-19 66.181.185.33

тухайн үөд циркыг 1,5 тэрбумаар үнэлээд, нийт үнэлгээний 20 хувиар тооцоод 300 сая төгрөгөөр хувчилсан

Avatar

z 2020-10-19 66.181.185.33

үнэн тансаг чулуун шат, шалтай байсан бүгдийн хагалцан бна лээ.

Avatar

tsirk 2020-10-19 202.126.90.155

butsaaj av doo ter zasag shuu yum ni, naad buhchuuddee naidah hereggui ee hu

Avatar

Зочин 2020-10-19 122.201.24.84

зураач намхайцэрэн гуайн удирдлагаар хуучин сүм дуган байсан эх дагины аймгийн гэр дуганыг цирк болгож өөрчилсөн , өөрөөр хэлбэл ёстой нухаах гэж басан юмыг өөд нь татсан гэтэл 50 жил ч болоогүй зориулалтын барилгыг нураана гэдэг маш том гэмт үйлдэл АСА аваад арваад жил блолохлд багагүй ашиг олж таараа анхны дагшаа найрал хөгжмийн оркестортой олон мал амьтантай дэлийн циркийн урлагт оруулсан шилдэг номертой -Алтан гадаст" одонтой энэ цирк барилга уран бүтээлчид хөөрхийлөлтэй байй

Avatar

Аса Монголын Ард түмэнээс ич 2020-10-19 66.181.161.6

Монголын ард түмэнээс ичиж амьдар Асаа

Avatar

ЦӨЛМӨГЧДИЙН АРМИ БИЗ ДЭЭ 2020-10-19 103.212.116.204

Төрд гарсан нь мөнгө хүүдийлэх аргаа бодож хувьчлал менежмент нэрээр халхавчлан улсын, буцалтгүй тусламжийн барилга байгууламжийг хувьд өгч түүнээс нь ашиг хонжоо хүртэгч нар олширсон нь маргашгүй үнэн. Энд эздийг нь тодруулж хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэс нь байгаа шүү дээ. Ард кино театр… гээд соёлын газруудыг хувийн болгож баар цэнгээний газар болгож хувиа борлуулж довоо шарлуулж байгаа хүмүүс нь ичихээ мэддэггүй шуналтнууд шүү. Цөлмөгсдийн армийг бий болгосны гай.

Avatar

Зочин 2020-10-19 203.91.115.55

Байсан зүйлийг хэвд нь буцааж оруулж ЦИРКИЙГ УЛСАД БУЦААЖ ӨГ.

Avatar

оюуны ялзрал 2020-10-19 66.181.161.25

Одоо юу ч мэдэхгүй байж шууд ингэж хэн нэгнийн нулимаад хараагаад байж болохгүй. Одоо ирэх зун гэхэд бэлэн болохгүй, циркийн үйл ажиллагаа явуулахгүй бол жинхэнэ тодорхой болно. Хэрэв үнэхээр цирк байхгүй болчихвол тэгээд үнэн юм үнэнээрээ сайхан. Бөх хүний бөх хүүхэд, нэгэнт л хүүхэд наснаасаа дутуу олсон суурь нийгэмшил дутуу, хагас дутуу ухамсартай, дундаж боловсролын шаардлагыг даваад сурад хангаж чадаагүй хүн яаж ч мундаг сумо, спортсмен, сэтгэл нь сайхан муухай байгаад нэмэргүй.

Avatar

Зочин 2020-10-19 124.41.67.231

арван хэдэн жилийн өмнө цирк үзэхэд бүх суудал нь эвдэрхий , урд талын суудалд нь өвдөг тулаад их л тухгүй байсан. үнэхээр их засвар хийж байгаа бол сайн л байна

Avatar

Иргэн 2020-10-19 66.181.161.35

Тэр үед байсан төрийн өмчийн хорооны дарга гэж муруй амтай сугар гэж барагтай өвгөн шунал нь дийлдэхгүй өвгөн бас л эрдэнэтийн барьцаанд тавихад оролцоод байсан.солонгост баахан баячуудын хороололд байр авсан хүү цог нь хар гээд яриад байсан.ямарч гэм зэмгүй үлдэх юм.ямар нь зүгээр гараад байдгийг ойлгохгүй юм.их мөнгө төлөөд гардаг байх да.ийм том хэргүүдэд оролцдог мөртлөө зүгээр тэтгэвэртээ суугаад байгааг хардаггүй байхын арга алга да

Avatar

Иргэн 2020-10-19 66.181.161.35

Энэ давгадорж япондоо мундаг юм байгаа биз.монголд хэн бэ? Циркийн дээрэм хийж авчаад олон хүний ажил амьдралаар тоглочоод өөрийгөө хэн гэж бодоод бдаг юм бол? Долгорсүрэн пүрэвдулам нар одоо хүүхдэдээ хэлж ойлгуулдаггүй юм уу? Танай гэр бүлийн өмч биш улсдаа ганцхан байсан циркийн байраар та нар дутахгүй хөрөнгөтэй үүнийгээ аваад явахгүй ш тэ.монголын ард түмэн хүүхдүүдээс харамлаад байх шаардлага танай гэр бүлд баймааргүй юм.шунал ихэдвэл шулмас болно гэдэг.энэ олон түмний бухимдал хүргэх хэрэ

Avatar

Зочин 2020-10-19 202.126.89.83

Мунхаг хүнд найдаад циркээс устгууллаа. Буцаагаад аваачжээ Төр юм бол

Avatar

Зочин 2020-10-19 202.55.188.86

Ер нь бол хувь менежмент нь илүү. Гэхдээ Долгорсүрэн гуайнхны менежментэд итгэхэд хэцүү. Энэ хэдэн жилд орчных нь газрыг зараад дууссан юм биш үү? Зүгээр л Дагвааг менежмент хийнэ гээд бодооч. Nii банк гэж өрөвдмөөр байгууллага байдаг. Олигтой менежмент хийгээд явчих өөр хувь этгээд олдоно доо, уг нь.

Avatar

мэдээж 2020-10-19 66.181.161.25

бөх бол бөх шүү дээ. Бөхөө л барилдана, архиа л ууна, хөдөө хээр л хов жив ярьж сууна. "итгэхэд хэцүү" биш бүр итгэх ч шаардлагагүй. Яагаад гэвэл зүгээр л суурь хувь хүний төлөвшил дутуу хүмүүсийн хүүхдүүд тийм л байна. Оюун хоосролтой, орчин тойрон, дэлхий, нийгэм, хүн хоорондын харилцааны суурь төлөвшил байхгүй хагас адгуус гээд л төсөөлчихөд болно.

Avatar

Зочин 2020-10-19 202.9.46.60

Бөхчүүдийн булчин ажилладаг болоос толгой нь ажилладаггүй юм. Ер нь ном сурахдаа муу гайгүй бие бялдартай нөхдүүдийг Бөх л болгодог байсан штээ.

Avatar

Зочин 2020-10-19 103.212.116.176

Байр нь их бага засвар хийхээргүй, циркчид нь ард түмэндээ уран бүтээлээ тасралтгүй үзүүлж, жаргалтай байсан.Энэ бүгд байхгүй болсон. Менежментийн хувьчлал гэсэн гоё нэрээр хувьд үнэгүй өгсөн байх. АН-ын луйвартаа хэрэглэдэг нэр томьёо хэмээн олон нийт үздэг нь ортой. Тэгээд нөгөө менежментээр тухайн үеэс бүр илүү болгох гэрээ хаана байна. Төр засаг гэж байгаа бол бүх менежментийн хувьчлалын гэрээгээ дүгнэх цаг хэтрээд удаж байна. Даврагчдад даруулга хэрэгтэй бусуу.

Avatar

Зочин 2020-10-19 202.55.191.130

Davgadorj bol yapon buh shuu dee tendee l tom baidag yum baigaa biz? Ulsiin barilgiig butsaaj mai gej ugnu gej bodoo yu, uls uuruu butsaagaad av naad yapon buhuusuu!

Avatar

Зочин 2020-10-19 103.212.116.176

Байр нь нэг их засвар шаардахааргүй бүрэн бүтэн байсныг менежментийн хувьчлал гэсэн гое нэрээр хуьд үнэгүй өгсөн байх. АН-ын луйвартаа хэрэглэдэг нэр томьёо. Энэ байранд Монголын циркчид хэвийн ажиллаж, ард түмээнд уран бүтээлээ тасралтгүй үзүүлж байсан. Энэ бүгд байхгүй болж хэвийн байтугай дээр нь өргөжүүлэн хөгжүүлэх нөгөө менежментийн гэрээ хаана байна. эсрэгээр бүр сөнөөжээ. Ер нь төр засаг ард түмнийхээ өмнөөс бүх менежментийн хувьчлалын гэрээний биелэлтийг дүгнэх цаг хэтрээд удаж байна

Avatar

Зочин 2020-10-19 202.21.124.130

Циркээ аваа өөр асуудал байхгүй

Avatar

иргэн 2020-10-19 202.179.24.134

Ус хурааж авах нь зүйтэй, анхнаасаа Булхай Луйварын аргаар л хувьчилж авсан гэдэг шүү дээ, Хувьчиллын асуудлыг сэргээж шалгах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-10-19 202.179.26.138

тухайн үедээ ашиглалтын зардлаа ч төлж чадахгүй, хариуцах эзэнгүй, ямар ч засвар үйлчилгээ хийхгүй олон арван жил болсон байсныг энэ уран бүтээлчид нь яасан амархан мартддаг юм вэ

дандаа худлаа буруу сурталчилгаа хийж олон нийтийн тархийг угаах юм Авдаг дараа нь төр мөнгө өгөх ёстой гээд л хэвтчихнэ дэ хөөрхийс

Avatar

Иргэн 2020-10-19 64.119.21.77

Улс хурааж авах нь зүйтэй

Avatar

Зочин 2020-10-19 193.37.32.188

ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА? ХУУЛИЙН ДАГУУ АРГА РЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ. 2 МАХАН ТОЛГОЙД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАСАГ ГЭЭД ЯАДГИЙН

Avatar

Зочин 2020-10-19 103.212.118.138

Одоо 100 жилийн баталгаагүй болсон.Эрлэг номун хааны мэдэлд шилжүүллээ.Ял янхыг нь үтэр түргэн шийдсүгэй.

Avatar

Зочин 2020-10-19 193.37.32.188

ДОЛГОРСҮРЭНГИЙН ТЭНЭГ БИРДҮҮДЭЭС БУЦААЖ АВ. ГЭРЭЭ ЗӨРЧСӨН БОЛ БУЦААХ ЭРХ НЬ ЗАСАГТ БИЙ

Avatar

Зочин 2020-10-19 64.119.21.196

Анх хэний үед хувьчилсан юмбэ..Тэрийг нь шалгаач.
Аль нам эрх барьж байхад хэн төрийн өмчийн хорооны дарга байсан.хэдэн төгрөгөөр зарсан гээд мэдээлэл тавимаар юм.Одоо байгаа соёлын сайд хувьд очсон хүний өмч дээрэмдэж авч чадахгүй шүү дээ..
Уг сууриа сайн судалж шаагилдмаар

Avatar

Зочин 2020-10-19 139.5.218.69

сугар дарга нь байсан ..2 тэрбумаар зарсан

Avatar

хүннү 2020-10-19 202.179.24.231

Анх яах гэж хувьчилсан юм. Монгол улс турж үхэх дээрээ тулсан юм шиг хамаг байдгаа хувчилчаад дараа нь олон юм гоншигонох хэрэггүй. Авсан хүмүүсийг нь янз бүрээр хэлээд яахав дээ. Тэд ямар дээрэмдээд авчихсан биш. Соёл урлгийн байгууллагаа тэжээж чадахгүй болтлоо толгой нь “хамуурсан” засаг төрийн буруу. Одоо яаж буцааж авах юм. Тэр үедээ л бодох байсан. Тэр нэг муруй амтай “хулгайч” .их нүгэл хийж.

Avatar

Зочин 2020-10-19 193.37.32.188

Гэрээ байгуулсэн бол гэрээний хэржгжилтээ харах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-19 192.82.70.174

Хурааж авээчээ

Avatar

ГУНИГТАЙ БАС ЭМГЭНЭЛТЭЙ 2020-10-19 202.179.24.103

ЯМАР ГУНИГТАЙ ЯМАР ЭМГЭНЭЛТЭЙ ВЭ… ЯМАР МУЛГУУ ЯМАР УГСАА ГАРВАЛ ҮҮХ ТҮҮХ МУУТАЙ ЯМАР ХҮМҮҮЖИЛГҮЙ ЯМАР СЭТГЭЛ ЗҮРХГҮЙ ЯМАР ГУТАМШИГТАЙ ВЭ… БУРХАН МИНЬ.

Avatar

Зочин 2020-10-19 202.126.90.20

Өнөө цагт Циркээс ч олон олон энтeртаймэнт төвүүд шинээр Бүтээн Байгуулагдчихаад байхад элэрсэн баларсан цирк энэ тэрээр яахавдээ…Хүмүүсийн дунд тэр дундаа улс төрчдийн дунд Эрх мэдэл албан тушаалын дайн өрнөж тэр дайндаа Цирк мэтээр попорч нийтийг турхирч байх юм….

Avatar

Зочин 2020-10-19 202.55.191.130

yapon buhiin b**s doloogch

Avatar

Зочин 2020-10-19 202.131.251.250

Энэ арай л дэндүү юм болж байнаа. Монголдоо ганц байдаг циркийн барилгыг уран бүтээдчдэд нь буцааж өгөх зохицуулалтыг төр нь зохион байгуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Соёлын яамны САЙДАА та юу бодож суунаа.

Avatar

Зочин 2020-10-19 98.253.30.34

Yag barilaga n ch eren bol muudsan bhoo. Ulsiin iymiig hen tooj zasaj ood n tathav dee zasvar nertei dundaas baahan mongo l hussan bh ue ueiin darga nar n.

Avatar

БААТАР ЗАЙРАН 2020-10-19 103.43.76.91

СУГАРЫН ЯПОНД АВСАН ХАУС ХОЛБООТОЙ ЭСЭХИЙ ШАЛГАХ ЁСТОЙ, ЦИРКЭЭС ГАДНА, АРД КИНО ТЕТР, ХАНГАЙ ЗОЧИД БУУДАЛ МАХ ИМПЕКС -Г АВСАН ЭЗЭДД НЬ ӨӨРСДӨӨ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ ЗАРАХЫГ АЛБА ЁСООР ШААРДАХ ХЭРЭТЭЙ ЭДГЭЭРЭЭС БУСАД БҮГД САЙН АЖИЛЛАЖ БАЙААГ АПУ, ТАЛХЧИХЭР, АЛТАН ТАРИА, СҮҮ, ПЕТРОВИС, ХААН БАНК, ТЭНГИС ӨРГӨӨ СОЁМБО КИНО МЭТ 50МЯНГАН КОМПАНИ БАТАЛНАА

Avatar

Ахмед 2020-10-19 202.72.247.58

Энэ Дагвадорж Сумьяабазар мэтийн долгорсүрэнгийн хүүхдүүд яасан ханаж чаддаггүй шуналтнуудвэ. Болохгүй бол Монголчуудаа хандив цуглуулж циркээ бузруудаас буцааж худалдаж авах юм уу? Тэр Сугар тэргүүтнийг цаазаар авбал таарна. АТГ энэ хувьчлалын ажлыг яагаад шалахгүй байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-10-19 202.131.245.6

юу тутлаа гэж циркрүү дайрдаг бна аа, ёстой төгс шунал гэж энэ дээ

Avatar

123 2020-10-19 79.141.162.81

Zaslaa geed bas neg hudlaa nud huursan yum hiih biz. Mongoliin ihenh shine bairnuud/barilaguud muu barigddag bizdee hudlaa neg gyal tsal bolson.

Avatar

зочин 2020-10-19 122.201.19.99

Эдний гэр бүлийг Монголын ард түмэнд насан туршинд нь харж үзсэн дээ.
Одоо болно оо, циркээ буцааж өг

Avatar

Zocnin 2020-10-19 68.145.61.75

Manajmentiin gereegeer awcn yawj cnadaagui ucnraas uls awsan ni deer Dororhi tsirkiin tonog tohooromj dotood yzegcndiin suudal manejiig buulgaj bgaa ni zasah bish bur oshirhood nuraaj bna uu gelteiUls hurdan medeldee awcan ni tsag aldalgui hiih ajil boljee

Avatar

Зочин 2020-10-19 122.201.21.93

Уг нь дугуй хэлбэрээр нь байлгасан бол гоё байсан юм Хажуу талаас нь өргөтгөл хийсэн нь онцгүй л байна Ямар орон сууцны нэг давхар биш дээ .Хувьчилсан нь яахав хамгийн гол цирк гэсэн утгыг алдагдуулахгүй аваад явчих хүнд нь өгчих хэрэгтэй. Бас л дэндүү болгожээ. Баар савны газар болчих гэж.

Avatar

Zochin 2020-10-19 122.201.31.180

Dolgorduren gyain heden mahan tulamnuud yamarch bolovsrolgyi bas mash ih shunaltai zUvurhangain Tom altnii uurhai ajilluulaad Orhon goliig ulaan hoormogo bolgoson geed Hyjirt sum bolson ter nutgiin irged ih am muutai yum bilee Odoo ene Tsirk nam damnasan y****n uud yun hanaj tsaddaggyi shunal ve

Avatar

Aagii 2020-10-19 103.229.122.126

Худалдаад авчихсан хүний өмч шүүдээ. Хүн өмчөө яах нь тэр хүний л дур шүүдээ.

Avatar

Зочин 2020-10-19 122.201.22.28

ардчилал өмч хувьчлал яалтай билээ???

Avatar

Зочин 2020-10-19 66.181.185.59

Төрийн өмчийн Хорооны толгой дээр хэсэг зайдагнасан Дуламын Сугар гэдэг цайрчихсан хулгайчийн хийсэн ажил

Avatar

Зочин 2020-10-19 150.129.141.151

Сугар гэж долир, хулгайч царайтай өвгөн мөн биз дээ! Өтөлсөн хойноо бас их х****л идэх зүйл хийж дээ.

Avatar

Зочин 2020-10-19 1.234.57.56

Аваргын хүвьд бол хэнээс ч илүү Монголоо гэсэн сэтгэлтэй хүн гэж боддог. Учир зүйгээрээ шийдэгдчих байхаа. Харин сайн менежмент хийж циркийн урлагаа улам хөгжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-19 119.40.103.6

Гэрээний нөхцөл зөрчсөн бол тэгээд л боллоо доо.

Avatar

1 2020-10-19 119.40.103.6

ЭНэ Дагвадорж сэтгэл зүйн хувьд яавч эрүүл бус бололтойдогоо.

Avatar

Зочин 2020-10-19 43.228.131.45

Гадна фасадыг ядаж өөрчилж болохгүй?? Баганануудаар оролдож болохгүй. Ер нь циркийн хуучин төлөвлөлтийг өөрчилдөг маш буруу байсан юм даа?? хайран юм болсон байхаа??? Ард түмнээс асуухгүй яасан юм бэ?? Энэ чинь ард түмний өмч шүү дээ?? Менежмент гэдэг юмаар хариуцаж байгаа гэсэн биздээ.

Avatar

Зочин 2020-10-19 43.228.131.45

Гадна фасадыг ядаж өөрчилж болохгүй?? Баганануудаар оролдож болохгүй. Ер нь циркийн хуучин төлөвлөлтийг өөрчилдөг маш буруу байсан юм даа?? хайран юм болсон байхаа??? Ард түмнээс асуухгүй яасан юм бэ?? Энэ чинь ард түмний өмч шүү дээ?? Менежмент гэдэг юмаар хариуцаж байгаа гэсэн биздээ??

Avatar

Зочин 2020-10-19 43.228.131.45

Гадна фасадыг ядаж өөрчилж болохгүй?? Баганануудаар оролдож болохгүй. Ер нь циркийн хуучин төлөвлөлтийг өөрчилдөг маш буруу байсан юм даа?? хайран юм болсон байхаа??? Ард түмнээс асуухгүй яасан юм бэ?? Энэ чинь ард түмний өмч шүү дээ?? Менежмент гэдэг юмаар хариуцаж байгаа гэсэн биздээ???

Avatar

Зочин 2020-10-19 203.91.119.42

Циркийн менежментийн хувьчлалын асуудал босоод ирэнгүүт нураагаад 10 тэрбумаар нэг юм барина. Дараа нь бид 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн, чаддаг юм бол 100 тэрбумаа төлөөд циркээ буцаагаад аваарай л гэсэн санаа харагдана.

Avatar

ШУНАЛТ ХООСОН ТОЛГОЙТ АСА, СУМЯАБАЗАР УЛС УДИРДВАЛ ЦИРК ШИГ Л САМАРНА. ХАРАМСАЛ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОДОГ ИРГЭД ХОХЬ НЬ 2020-10-19 43.242.242.24

ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЦИРКЭЭ АРХИНЫ ГАЗАР БОЛГОДОГ МОНГОЛ ШИГ УЛС БАЙНА УУ. ДОЛГОРСҮРЭН ЗААНЫ ШУНАЛЫН ТУЛМУУД ХЭЗЭЭ Ч ЁС ЖУРМААР НЬ ОЛИГТОЙ ЮМ ХИЙХГҮЙ. УЛС НЭН ЯАРАЛТАЙ МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭ ДҮГНЭЖ БУЦААН АВАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГА, СЭЛЭМ ХҮРЭЛСҮХ БҮГД АСА, СУМЯАБАЗАРЫН КАРМАНД ОРСОН ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. ХУВЬ ХҮНЭЭ ОРХИОД ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ БАЙР СУУРИНААС ХАНДАЖ ЦИРКЭЭ БУЦААН АВААЧ. МОНГОЛЫН ЦИРКЭЭ УНАЛТАНД ОРООД ХӨГЖИХ ГЭЖ ДАХИН ХЭДЭН АРВАН ЖИЛ ЗАРЦУУЛНА. ХООСОН ТОЛГОЙТОЙ АСА,

Avatar

Зочин 2020-10-19 202.21.107.126

Циркийг хэдээр ямар гэрээтэй худалдаж авсан юм бол. Байшин ч засварлахаар болж. Нураах шийдвэрийг мэргэжлийн байгууллага гаргадаг биз дээ.

Avatar

Зочин 2020-10-19 202.179.25.151

Барилгын зургийн архитектор нь амьд байгаа нь маш том аз. Төр циркээ авч улсын циркийг эргэн сэргээх хэрэгтэй. Дагвадорж аварга улс эх орон Монголын циркийн урлагийг бодоод эр хүн шиг өгчих. Тодорхой нөхөн төлбөрийг нь улс төлнө биз дээ. Өмчөө хувьчилсан тэнэг ноёдуудаасаа авилгад авсан мөнгийг нь хурааж бүрдүүл. Их архирдаг сүржин ерөнхий сайд, дарга нараа….

Avatar

Зочин 2020-10-19 202.179.25.151

МАШ ИХ ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ЦИРКИЙГ ХУВЬЧИЛСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.ДАГВАДОРЖ АВАРГА ЗҮГЭЭР УЛСАА БОДООД ЦИРКИЙГ БУЦААЖ ӨГ. ЧАМД ЦИРКИЙН БАЙРГҮЙГЭЭР БИЗНЕСС ХИЙХ БОЛОМЖ ХАНГАЛТТАЙ БИЙ. ОДОО ШУНАЛАА ХЯЗГААРЛА. ЭР ХҮН ШИГ УЛСДАА ЦИРКИЙГ НЬ БУЦААГААД ӨГЧИХ. ЧИ ХӨГШИРЧ ЯВАА. ДАНДАА ИЙМ ОМГОЛОН ХАЛУУН БЯР ЧАДАЛТАЙ БАЙХГҮЙ. ОЛОН ХҮНИЙ ХАР ХЭЛ АМ ҮЕ ҮЕЭРЭЭ ИДЭЖ ЯВАХЫГ ХҮСЭЭ ЮУ. ТӨР ЗАСГААС ТОДОРХОЙ ЭРСДЭЛИЙГ НЬ ТҮҮНП ТӨЛЖ ХУВЬЧИЛСАН ХУЛГАЙЧУУДААС МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛЖ АВ

Avatar

зочин 2020-10-19 103.57.94.20

Төр иргэнийхээ хувийн өмчийг зүгээр нэг буцаагаад авчихаж болдоггүй хуультай.
Бүр энэ тусгаар улсын Үндсэн хуульд тэгээд биччихсэн байдаг юм.

Avatar

Зочин 2020-10-19 124.158.109.140

Гэрээгээ зөрчсөн бол тэгээд л дуусаа шүү дээ. Гэрээ гэдгийн учир утга энэ шүү дээ. Дагваа аварга өөрөө бичсэн бололтой.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-19 66.181.179.242

Сумогийн хулиган Дагвадоржоос үтэр түргэн циркийн барилгыг буцааж аваач ээ. Луйварчид циркийн барилгыг дотроос нь нь сэмхэн нурааж сүйтгэж байна. Комисс томилоод улсас шалгаж, буруутай нөхдүүдийг шийтгэх хэрэтгэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж