Сонгуульд ялагчдаас нэхэх амлалтууд!

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Сонгуульд ялагчдаас нэхэх амлалтууд!

Сонгуульд ялагчдаас нэхэх амлалтууд!

Орон нутгийн 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд нийслэлд МАН дахин ялалт байгууллаа. Монголчууд төрийн эрх барих дээд байгууллагынхаа төлөөлөлд эрх баригч намыг сонгосон бол энэ удаа мөн л итгэл хүлээлгэсэн нь сонгуулийн үр дүн байв.

Найм дахь удаагийн орон нутгийн сонгууль ирцийн босгогүй, сурталчилгааны өдрүүд богинохон, санал хураалт 20.00 цагт дууссанаараа өмнөх сонгуулиудаас ялгарсан. Гэсэн ч МАН нэгэнт үнэмлэхүй ялалт байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд суудал авлаа. Мөн 21 аймгаас  13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид тодорсон билээ. Үндсэндээ МАН ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн нийслэлийг удирдаж, ажиллах нь тодорхой болж  байна. Эрх баригч мөрийн хөтөлбөртөө Улаанбаатарт тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг шийдэж, нийгэмд нүүрэлсэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл иргэд, сонгогчид бид яг өнөөдрөөс эхлэн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ялангуяа нийслэлийн өвөлжилт, түгжрэл, агаарын бохирдол зэргийг нь нэхэж эхлэх эрхтэй.  Тиймээс бид МАН-ын хийнэ гэж амласан ажлууд, намаас нэхэх амлалтуудыг эргэн сануулъя.


УЛААНБААТАР ХОТОД АМЛАСАН 10 АМЛАЛТ:

  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.
  • Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэд анх удаа орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр авахгүй. Жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна
  • Тоосжилтыг 50 хувь бууруулна. Олон улсын стандартад нийцсэн явган хүний зам, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барина.
  • Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг 20 жилээр төлөвлөнө.
  • Эко, цахилгаан хөдөлгүүрт дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслийг үе шаттай нэвтрүүлнэ.
  • Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохиилог орчныг бүрдүүлнэ.
  • Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана.
  • Түгжрэлгүй хот болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн тээврийн эргэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.
  • Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
  • Богдхан төмөр замын төслийг түшиглэн Хөгжлийн алтан тойрог байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж хэрэгжүүлнэ.

НИЙГЭМД НҮҮРЛЭЭД БУЙ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР:

  • 1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • 1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна.
  • 1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
  • 1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого үргэлжлүүлнэ.
  • 1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
  • 1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
  • 1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
  • 1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • 1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • 1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
  • 1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • 1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • 1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.
  • 1.1.15. Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • 1.1.16. Оюутолгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
  • 1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.
  • 1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Харин одоо иргэд  МАН амлалтаа биелүүлэхийг харах л үлдлээ.Ирэх дөрвөн жилд эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг шаардаж ажиллацгаая.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж