МУГТ О.Пүрэвбаатарын тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа | News.MN

МУГТ О.Пүрэвбаатарын тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа

МУГТ О.Пүрэвбаатарын тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа

МУГТ О.Пүрэвбаатарын тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн өнгөрөгч аравдугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд боллоо. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон бөгөөд энэ жил илүү өргөн хүрээнд насанд хүрэгчдийн арван жингийн ангилалд зохион байгуулагдав. Коронавирусийн цар тахлаас болж тэмцээн уралдаан хэдэн сар болоогүй билээ. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойшхи анхны тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв.

Тэмцээний эхний өдөр -57, -65, -74, -86, -97 кг-ын жингийн барилдаан болж доод гурван жинд спортын мастер Ц.Гантөгсийн унаган шавь нар болох ОУХМ З.Занабазар 57 кг-д, ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-д нар түрүүлсэн бол 23 хүртлэх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Э.Батмагнай 97 кг-ын жинд түрүүлэв.

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Жаргалсайхан, хяналтын шүүгээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Болормаа нар ажиллаж байна. Түүнчлэн энэхүү тэмцээний үеэр улсын зэрэгтэй шүүгчдээс сорил шалгалт авч байсан юм.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН

  • – 57 кг-ын жинд 23 бөх өрсөлдөж
    1. Занданбудын Занабазар (Хилчин)
    2. Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс)
    3. Цэдэвийн Мандалсүрэн (Алдартан)
    3. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)
  •  – 65 кг-ын жинд 24 бөх өрсөлдөж
    1. Төмөр-Очирын Тулга (Хүч)
    2. Шинэбаярын Дэлэг (Хилчин)
    3. Батбаатарын Буд (73 дугаар сургууль)
    3. Намсрайн Ганбаяр (Женко)
  • – 74 кг-ын жинд 14 бөх өрсөлдөж
    1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд)
    2. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
    3. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
    3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
  • – 86 кг-ын жинд 12 бөх өрсөлдөж
    1. Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
    2. Батчулууны Анхбаяр (73 дугаар сургууль)
    3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)
    3. Ганболдын Төрболд (Женко)
  • – 97 кг-ын жинд 9 бөх өрсөлдөж
    1. Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор)
    2. Чинбатын Алтангэрэл (Хилчин)
    3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
    3. Төмөрбатын Мөнгөншагай (73 дугаар сургууль) нар тус тус шалгарав.

Сүүлийн өдөр 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Даянбилэг, 92 кг-д ОУХМ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл нар жин тус бүртээ аваргаллаа.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН

  • – 61 кг-ын жинд 19 бөх өрсөлдөж
    1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч)
    2. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)
    3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар)
    3. Батсайханы Далайбаяр (МУБИС)
  • – 70 кг-ын жинд 21 бөх өрсөлдөж
    1. Батчулууны Батмагнай (Алдар)
    2. Болдбаатарын Сундуйжадамба (Хилчин)
    3. Гансүхийн Бэгзжав (Алдар)
    3. Баатархүүгийн Өсөхбаяр (Аварга)
  • – 79 кг-ын жинд 22 бөх өрсөлдөж
    1. Ган-Очирын Даянбилэг (Алдар)
    2. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
    3. Дэшзэвэгийн Эрдэнэчулуун (Хилчин)
    3. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
  • – 92 кг-ын жинд 13 бөх өрсөлдөж
    1. Баатарын Нямбаяр (Приус центр)
    2. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)
    3. Чадраабалын Чойжамц (Хасу-Мегастарс)
    3. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
  • – 125 кг-ын жинд 15 бөх өрсөлдөж
    1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
    2. Мөнхбатын Сумъяабазар (Аварга)
    3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Хангай хайрхан)
    3. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) нар тус тус шалгарав.

Тэмцээний багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63 оноотой удаалж, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноотой гуравдугаар байрт оров. Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хийморьлог эр дээ. Монголын цуут бөх мөн. 2020-10-19 66.181.161.31

Пүрэвбаатар ах мундаг бөх. Монгол улсын нэрийг дэлхийд өндөрт өргөж явсан гайхалтай сайхан бөх. Төрмөл авьяастай чөлөөт бөхийн тамирчин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж