Шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Батхүүгийн хөрөнгийг зарна

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Батхүүгийн хөрөнгийг зарна

Шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Батхүүгийн хөрөнгийг зарна

НЭМЭЛТ: 17.27

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас банкнаас 110 сая ам.долларын  зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх арван хоног  шүүж байгаа бөгөөд дөнгөж сая завсарлалаа. Шүүх хуралдаан маргааш 09.30 цагт үргэлжилнэ. 

 


ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСНЫ ДАРАА Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРНА

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас банкнаас 110 сая ам.долларын  зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх арван хоног  шүүж байна. Уг хэрэг гараад 11 жил болжээ.  Харин хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг.  Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн юм. Тодруулбал, “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.19/ 09.00 цагт  нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арав дахь  өдрөө үргэлжилнэ.

Ямартай ч олон хоног үргэлжилсний эцэст “Жаст групп”-ийн захирал асан  Ш.Батхүү  тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дууссан байна.

Тиймээс өнөөдөр шүүх хурал үргэлжлэхдээ прокурор яллах саналаа, өмгөөлөгч нар шүүмжээ тус бүр  хэлж, дараа нь шүүгдэгч нар үг хэлснээр завсарлах ёстой. Гэхдээ хэрэгт холбоотой хавтаст хэргийн хуудсын тоо их, хамрах хүрээ нь өргөн учраас шүүх бүрэлдэхүүн  шийтгэх тогтоолоо хэзээ танилцуулах нь тодорхойгүй байгаа аж.

Олон жил шалгагдаж, шүүхэд шилжиж ирсэн Ш.Батхүүд холбогдох хэрэг одоо л эцэслэн шийдэгдэх нь хэмээн анхаарал тавих олон хүн бий.  "Жаст" группын захирал асан   Ш.Батхүү  нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм. Мөн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй  нь энэ юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСНЫ ДАРАА Ш.БАТХҮҮГИЙН  ХӨРӨНГИЙГ НЬ ЗАРАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргуулж, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь дарсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байв.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 3-нд  “Авлигатай тэмцэх газар /АТГ/ Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлтэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм. Уг хөрөнгийн жагсаалтад “Алтжин” компанийн захирал Г.Алтанд худалдсан гэх Олон овоотын лицензээс эхлээд олон тооны шатахуун түгээх станц, газартайгаа, "Мах маркет", “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарын нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүд ч багтсан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны наймдугаар сард дахин шинэ мэдээ дуулгасан нь  Ш.Батхүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад захидал хүргүүлсэн тухай юм. Захидалдаа дээрх хөрөнгүүдээс 11 шатахуун түгээх станц, хоёр нефтийн үйлдвэр, мөн дагалдах обьект газартай нь нийлүүлээд зарахад 13-14 сая ам.долларын өрийг төлөх боломжтой гэжээ. Гэхдээ  процедураараа шүүхийн  байгууллагаар Ш.Батхүү нарын хэргийг шүүж, шийдвэр гарсны дараа хөрөнгийг нь зарах эсэх асуудал яригдах юм байна. Тодруулж хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн сэжигтэн, яллагдагч буюу бусдыг хохироосон хүний эд хөрөнгийг битүүмжиллээ ч хэргийг нь шүүхээр хэлэлцэж, шийдвэр гарсны дараа ШШГЕГ хохирлыг барагдуулах арга хэмжээ авдаг аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж