Дурлалт хос амны хаалтгүй үнсэлцээд, 360 еврогоор торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Дурлалт хос амны хаалтгүй үнсэлцээд, 360 еврогоор торгуулжээ

Дурлалт хос амны хаалтгүй үнсэлцээд, 360 еврогоор торгуулжээ

Италийн цагдаагийн байгууллага дурлалт хосыг амны хаалтгүй үнсэлцсэн хэмээн 360 еврогоор торгожээ. Өдгөө 40 настай итали эр, польш эмэгтэй хоёр зоогийн газар руу явах замдаа олон нийтийн газар үнсэлцээд, Италийн хууль сахиулагчдад баригдсан байна.

Дурлалт хос амны хаалтаа тайлан үнсэлцэж хууль зөрчсөн болох нь тогтоогджээ. Италид коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан гудамж талбайд амны хаалт зүүхийг шаардаж байгаа аж.

Хосууд хоёр жил хагасын өмнө сүй тавьсан ч өөр өөр хаяг дээр бүртгэлтэй байжээ. Хэрвээ тэд албан ёсоор хамтран амьдардаг байсан бол торгуулахгүй байх боломжтой аж. Италид хамтдаа амьдардаг хүмүүст ойр орчимд нь өөр хэн нэгэн байхгүй үед амны хаалт зүүхгүйгээр гудамжинд гарахыг зөвшөөрсөн байна.

Хос хоёр цагдаа нар үнсэлцсэнийг нь харж чадахгүй гэж бодон, ойр хавьд хэн нэгэн байгаагүй хэмээн мэдэгджээ. Гэвч хууль сахиулагчид дрон ашиглан амны хаалтаа зүүж буй эсэхийг нь хянаж байсан аж.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж