БНСУ: Хүүхэд үрчлүүлэх зар тавьсан ээжийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

БНСУ: Хүүхэд үрчлүүлэх зар тавьсан ээжийг шалгаж байна

БНСУ: Хүүхэд үрчлүүлэх зар тавьсан ээжийг шалгаж байна

Өмнөд Солонгосын Чэжү арлын мужийн цагдаагийн алба онлайн худалдааны сайтад дөнгөж төрсөн нярайгаа үрчлүүлэх зар тавьсан 20 орчим насны эмэгтэйг шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баасан гариг (2020.10.16)-т “Danggeun Market” цахим худалдааны сайтын хэрэглэхгүй болсон хуучин эд зүйлсээ зарах хэсэгт дөнгөж төрсөн нярайг үрчлүүлэхээр зар тавьсан байсан аж. Уг зар дээр хүүхдийн нүүр хэсгийн зургийг тавиад, үнэ бичих хэсэгт 200 мянган вон гэж бичсэн байжээ.

Зарыг харсан хүмүүс зар тавьсан эмэгтэйтэй холбогдож яагаад хүүхдээ үрчлүүлэх зар тавьсан талаар асуухад хүүхдийн эцэг нь байхгүй учир ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан байна. Энэхүү зар тун удалгүй цахим сүлжээнд тарж, олон хүн бухимдаж буйгаа илэрхийлэн, улмаар цагдаагийн байгууллагад ханджээ.

Цагдаа нар бүсгүйг IP хаягаар нь хайж олсон бөгөөд 27 настай ганц бие ээж зар тавихаас хоёр өдрийн өмнө буюу Лхагва гаригт амаржсан байна. Тэрбээр эмнэлгийн төрсний дараах тасагт хэвтэж байхдаа уг зарыг оруулсан аж. Одоогоор мужийн цагдаагийн байгууллага дээрх эмэгтэйг Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн эсэхийг шалгаж, холбогдох байгууллагуудтай хамтран эх, нярай хоёрыг дэмжих арга хэмжээ авахаар судалж эхэлжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж