Баренцын тэнгист зорчигчид тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Баренцын тэнгист зорчигчид тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрчээ

Баренцын тэнгист зорчигчид тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрчээ

Баренцын тэнгист зорчигчид тээвэрлэж явсан "Юбилейный" жижиг онгоц живжээ. Энэ талаар Ням гариг (2020.10.18)-т ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Тээврийн мөрдөн байцаах газраас мэдээлсэн байна.

Осол аравдугаар сарын 17-ны Бямба гаригийн орой Мурманск мужийн Печенга дүүргийн Вайда булангийн ойролцоо гарчээ. Аврагчид тэнгист хөмөрсөн хөлгөөр зорчиж явсан зорчигч, багийн гишүүд нийлсэн долоон хүнийг аварч бөгөөд гурван зорчигчийг эрэн хайж байгаа аж.

Мөрдөн байцаагчдын мэдээлж буйгаар, хөлөг онгоцыг хариуцаж явсан хүний буруутай үйл ажиллагаанаас болж осол гарчээ. Тодруулбал, "Юбилейный" хөлөг онгоц тэнгисийн эрэг орчмын чулуурхаг хэсгийг дайрч, улмаар хөмөрч живсэн байна.

 

Эх сурвалж: RBC, RT
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж