"Төгсгөл ба эхлэл" киноны дүрүүдээр хүүхэлдэйн кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

"Төгсгөл ба эхлэл" киноны дүрүүдээр хүүхэлдэйн кино хийнэ

"Төгсгөл ба эхлэл" киноны дүрүүдээр хүүхэлдэйн кино хийнэ

“U-film” уран бүтээлийн нэгдэл долоон жилийн хугацаанд “Single ladies” цувралын дөрвөн ангийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус нэгдлийн уран бүтээлчид “Төгсгөл ба эхлэл” киноныхоо гол дүрүүдийг анимейшн дүрсэд оруулж, хүүхэлдэйн киноны төсөл эхлүүлж буйгаа мэдээлэв. Тэд бяцхан үзэгчдэдээ зориулж, тэдэнд нөхөрлөл, хүндлэл, өв соёлын үнэ цэнийг ойлгуулах уран бүтээл гаргахын төлөө хичээн ажиллаж байгаа талаараа үзэгч олонтойгоо хуваалцжээ.

"Single ladies-4” кино нь нэрнийхээ утгыг харуулах боловч цоо шинэ хэв маягийн кино болсныг уран бүтээлчид онцолсон билээ. Тухайлбал, кино хийц, найруулга, дуу дүрс гээд киног маш өндөр түвшинд хийхийг зорьжээ.

"Эхлэл ба төгсгөл” гэж нэрлэсэн тус уран бүтээлийн нэрний утга учрыг киног үзэж байж л мэдэх боломжтой. Харин хүүхэлдэйн киноны төслийн хэв маяг үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж