Коронавирусийн аюултай мутацийн эх үүсвэрийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Коронавирусийн аюултай мутацийн эх үүсвэрийг нэрлэв

Коронавирусийн аюултай мутацийн эх үүсвэрийг нэрлэв

ОХУ-ын Биологийн шинжлэх ухааны доктор, Москвагийн Улсын Их сургуулийн профессор Алексей Аграновский шинэ төрлийн коронавирусийн халдварын шинэ, илүү аюултай мутаци үүсгэх эх үүсвэр нь амьтан байна гэж хэлсэн талаар Ura.ru мэдээлжээ. Тэрбээр “Коронавирусийн шинэ, аюултай мутаци амьтдын усан сангаас гарах магадлал өндөр. Гэвч энэ нь хүнд халдварлах магадлал харьцангуй бага байна” гэж тэмдэглэсэн байна.

Алексей Аграновскийн хэлснээр, хэрвээ вирусийн халдварын нөхцөл байдал өнөөгийнх шиг үргэлжилвэл хэдэн сарын дараа коронавирусийн халдвараар өдөрт өвчлөгсдийн тоо хэдэн зуун мянга болж нэмэгдэх аж.
Тэрбээр хүмүүс маск зүүхгүй, зайнаас хамгаалах болон бусад хамгаалалтын арга хэмжээ аваагүй тохиолдолд эрсдэл маш өндөртэйг анхааруулжээ.

Оросуудын хувьд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй бүх зөвлөмжийг дагаж мөрдвөл 2021 оны эхээр өдөрт шинээр халдвар авах хүний тоо 4000-аас хэтрэхгүй хэмээн мэргэжилтэн хэлсэн байна.

ОХУ-д өнгөрсөн хоногт шинэ төрлийн коронавирусийн халдварын 15099 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад “Covid-19”-ийн халдвар анх тархсанаас хойш нийт халдварын тохиолдлын тоо 1399334 болсон байна.

Эх сувалж: RT, RBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж