Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ | News.MN

Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ

Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ

Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ

Хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсний улмаас Аки башёг өнжөөд байсан их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр (2020.10.17) Токио хотын Риогокү Кокүгикан дахь сүмо бөхийн бэлтгэлийн төвд бэлтгэл хийсэн байна.

Тэрбээр бие халаалт хийснийхээ дараа дэвжээн дээр 15 орчим минутын турш хүчний бэлтгэл хийжээ. Хакухо аварга хагалгааны дараах бэлтгэлээ тав хоногийн турш хийхээр төлөвлөсөн бөгөөд Кюүшү башёд зодоглож магадгүй байгаа аж.

Хакухо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон билээ. Түүний аав Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-18 64.119.26.165

Тэнгэрээс тэтгэгдсэн зовхи нь өөдөө Монгол түмний цоглог хүү шүү…. Сумогын бүх амжилтыг эвдэх болтугай… GOD bless YOU. JESUS loves YOU

Avatar

Баасансүрэн 2020-10-18 202.126.88.207

Монголын хүү байхаасаа татгалзаад самуурайн хүү болчихсоныг мэдээгүй байгаа юмуу.

Avatar

Зочин 2020-10-18 192.82.76.46

Самуурайн хүү болоогүй ээ. Харин муусайн самуурайнуудыг Монгол дайчин байлдан эзэлж, эзэгнэж байгаа байхгүй юу…

Avatar

Зочин 2020-10-18 150.129.141.29

Yalaad b.gaa met bolovch yag etsestee yponchuudiin togloom bolood duusah yum daa

Avatar

Зочин 2020-10-18 66.181.176.71

Хөөрхий news.mn, ганц мэддэг спорт нь үеээ аль эрт өнгөрөөсөн сумо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж