Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ

Хакухо М.Даваажаргал бэлтгэлдээ эргэн оржээ

Хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсний улмаас Аки башёг өнжөөд байсан их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр (2020.10.17) Токио хотын Риогокү Кокүгикан дахь сүмо бөхийн бэлтгэлийн төвд бэлтгэл хийсэн байна.

Тэрбээр бие халаалт хийснийхээ дараа дэвжээн дээр 15 орчим минутын турш хүчний бэлтгэл хийжээ. Хакухо аварга хагалгааны дараах бэлтгэлээ тав хоногийн турш хийхээр төлөвлөсөн бөгөөд Кюүшү башёд зодоглож магадгүй байгаа аж.

Хакухо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон билээ. Түүний аав Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж