Жасинда Ардерн Шинэ Зеландыг үргэлжлүүлэн удирдана

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Жасинда Ардерн Шинэ Зеландыг үргэлжлүүлэн удирдана

Жасинда Ардерн Шинэ Зеландыг үргэлжлүүлэн удирдана
New Zealand Prime Minister Jacinda Ardern speaks at the Labour Party election night event as she claims victory in the general election, in Auckland, New Zealand, October 17, 2020. AAP Image/David Rowland via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. NO RESALES. NO ARCHIVE. AUSTRALIA OUT. NEW ZEALAND OUT

Шинэ Зеландад өчигдөр (2020.10.17) парламентын сонгууль болж өнгөрлөө. Тус улсын эрх баригч Хөдөлмөрийн нам 49 хувийн санал авч, парламентын 120 суудлын 64-ийг нь авахаар болжээ. Ингэснээр тус улсын одоогийн Ерөнхий сайд Жасинда Ардерн улсаа үргэлжлүүлэн удирдахаар болж байгаа юм.

Энэ удаагийн ялалт бол Хөдөлмөрийн намын хувьд сүүлийн 50 жил тохиогоогүй өндөр үр дүн болж байгаа ба 1996 оноос хойш анх удаа энэ улсад нэг нам дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болж байна.

Өдгөө 40 настай Жасинда Ардерны хувьд улс эх орноо цар тахлын хүнд нөхцөлд амжилттай удирдаж чадсанаараа өндрөөр үнэлэгдэж буй эмэгтэй юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш ердөө 2000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас бараад байгаа билээ.

Түүнчлэн Жасинда Ардерны Засгийн газар шинэ эцэг эхчүүдэд ээлтэй олон шийдвэр гаргаж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, газрын тос, байгалийн хийн хайгуулыг зогсоох байгаль орчинд ээлтэй олон шийдвэр гарган ажиллажээ. Цаашид намын үндсэн бодлогууд болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүн амыг орон сууцжуулах, хүн амыг ядуурлаас гаргах зэрэг ажлууд хийж хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж