Авто замын засвар, шинэчлэлийн ажил өнөөдөр дуусна | News.MN

Авто замын засвар, шинэчлэлийн ажил өнөөдөр дуусна

Авто замын засвар, шинэчлэлийн ажил өнөөдөр дуусна

Авто замын засвар, шинэчлэлийн ажил өнөөдөр дуусна

Авто замын нөхөн сэргээлт, шинэчлэлийн ажил 90 хувьтай, энэ долоо хоногт бүрэн дуусна хэмээн Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлсэн.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хотын төвийн зургаан дүүрэг, Багануур дүүрэгт хийгдэж буй авто замын нийт 47904м.кв замд засвар, нөхөөсний ажлын хүрээнд Баянгол дүүрэг, Өргөөгийн гудамжны 6200м.кв авто замыг шинэчилж, 36176 мкв нөхөөс хийснээр нийт 42376м.кв талбай буюу 90%-ийг хийж гүйцэтгээд байгаа ажээ.

Гүйцэтгэгч 19 байгууллагын удирдлага, Тээврийн Цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлага, хяналтын инженерүүд, Захирагчийн ажлын албаны хяналтын ТББ-ууд хамтарсан хурал зохион байгуулж, ажлын талбайд хүн хүч, бригадуудыг нэмэгдүүлэн, өнөөдөр (2020.10.18)-ийн дотор хийж дуусган, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүрэг даалгавар өгчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр хамтран ажилладаг хөндлөнгийн зургаан төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээрийн 50 гаруй хяналтын мэргэжилтнүүдийг автозамын нүхэн гарцын эвдрэлийг нөхөн засварлах ажилд хяналт тавин, мэдээ мэдээллийг хурдан шуурхай авч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-18 202.9.40.30

Эхлээгүй байж дуусдаг олигтойхон засах сэтгэл байхгүй хүмүүс юмаа

Avatar

mbnmadb 2020-10-18 202.9.40.187

XA XA TEGEED L XUVIIG N 100% DOXUULEED TAVICHIX YM AA
MANAI END ZAM EVDERXII XEVEEREE L BN

Avatar

хотын дарга нар муу байна 2020-10-18 103.26.195.216

ОРБИТ, ТАХИЛТ, НАЙРАМДАЛ чиглэлийн замын нүхнүүдийг бүрэн бөглөөд өгсөнгүй дээ. ЗАХын айлууд бод яршиг л байна гэсэн маягаар хандах юм даа.

Avatar

арчаагүй засаглал 2020-10-18 103.26.195.216

ОРБИТ, ТАХИЛТ, найрамдал чиглэлийн адаглаад нүхнүүдийг нь бүрэн бөгнлөөд өгөхгүй. НҮХ бөглөхөд тийм их мөнгө хэрэгтэй юү? ДАРГА нараа.

Avatar

Зочин 2020-10-18 202.9.46.243

н**ш

Avatar

Зочин 2020-10-18 202.9.46.243

ухсан болон ухаагүй нүх зөндөө байхад юу вэ???бас л мөнгө хүрээгүй юу??? эдийн засагчид бага гэлтгүй ийм арчаагүй мөнгө идэгчдийн зардлыг тооцож сэтгүүлч нар шиг зоригтой шударга ажилламаар б.на. Мөнгө харж ажилладгаа боль.Сэтгэл гаргаач.Телевизийн баруун МТколонкоос хойш тавьсан замын хойд уулзвар маш муу болсон.зам завааруулсан шаврын жолоочоор хэрхэн замыг цэвэрлүүлэх вэ??? Хариуцлага хаана б.на???хороон даргаас хотын дарга нарааа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж