Зөвлөгөө: Хамар, залгиур дахь нянг устгах хялбар аргууд

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Зөвлөгөө: Хамар, залгиур дахь нянг устгах хялбар аргууд

Зөвлөгөө: Хамар, залгиур дахь нянг устгах хялбар аргууд

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг улиралд хүний дархлаа муудаж, хамар битүүрч, хоолой өвдөх, хатах шинж тэмдэг илэрч, улмаар энэхүү зовиур нь ханиадыг хүндрүүлдэг билээ. Бид энэ удаа амны хөндий болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоолойгоо хэрхэн зөв зайлах зөвлөгөө болон түүний ач тусын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэхүү зөвлөмж нь гэрийн нөхцөлд гар доорх материалыг ашиглах тул эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Аливаа төрлийн вирус тодорхой хугацаагаар залгиур, хоолойд байршдаг гэдгийг судлаачид нотолсон. Тиймээс хоолойгоо зайлах нь халдаврт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдгийг онцолъё.

Гэрийн нөхцөлд иргэд хүнсний болон жамц давс, цайны хужир, сармис, содын уусмал бэлдэж хоолойгоо зайлах боломжтой юм. Тухайлбал, соданы уусмалыг 100 мл бүлээн усанд 2 гр сода хийн бэлтгэх бол давсны уусмалыг 95 мл усанд нэг амны халбагаар хийн хутгаж, хоолойгоо зайлна гэсэн үг. Мөн үүнээс гадна аяга буцалсан усанд нэг халбага зөгийн бал хутгаад уусан ч болно. Ингэснээр төрөл бүрийн өвчин, үрэвслийг намдааж, нян үржихээс сэргийлэх боломжтой.

Харин чихэрлэг болон давс зэрэгт хэт мэдрэмтгий төрлийн хүнд хамгийн сайн арга нь хоолойгоо утах. Хэрэв та энэхүү аргыг туршиж үзэх гэж байгаа бол эхлээд ус буцалгаж, дотор нь сода, эсвэл бага зэргийн давс хийнэ. Үүндээ нүүрээ ойртуулж, амаа ангайх бөгөөд толгой дээгүүрээ алчуур тавих хэрэгтэй. Ойролцоогоор 10-15 минут болсны дараа утлагаа зогсоож болно.

Эдгээр энгийн аргыг өдөр бүр тогтмол хэрэглэснээр хоолой, залгиур дахь нян устахаас гадна халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт болох юм.

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс амны хаалт зүүснээр 95 хувь хамгаалдаг бол хоолойгоо зайлах нь хуримтлагдсан вирусийг залгиураас зайлуулах бүрэн боломжтой шилдэг арга юм. Тиймээс та бүхэн хоолой зайлахдаа юуны түрүүнд амаа усаар зайлж асгах нь үр дүнтэй. Хоолой зайлахын өмнө амаа зайлснаар амны хөндийд буй вирусийг гадагшлуулна.

Хоолойг нэг уусмалаар байнга зайлах нь буруу бөгөөд нэг уусмалыг 5-7 өдөр хэрэглэж, дараа нь сольж байх ёстой. Мөн гэр бүлийн гишүүд хоолой зайлах саваа тус тусдаа бэлдэх хэрэгтэй. Уусмалаар хоолойгоо  зайлснаас хойш 5-10 минутын дараа юм идэх, уух нь зөв болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж