Хуучин хувцас тушаах дөрвөн цэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Хуучин хувцас тушаах дөрвөн цэг байгуулжээ

Хуучин хувцас тушаах дөрвөн цэг байгуулжээ

Хан-Уул дүүргийн дөрвөн хотхоны гадна байрлуулсан хуучин хувцасны бүхээгт иргэд хэрэглэхгүй эд зүйлсээ тушаах боломжтой болжээ. Дүүргийн тохижилт үйлчилгээний газраас тэдгээр эд зүйлсийг ачиж, зорилтот бүлгийн иргэдэд хандивлах юм байна.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвөөс санаачлан хуучин хувцас авах дөрвөн цэг байгуулсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас хойш нийт 800 гаруй хувцас, хэрэглэлийг хорооны нийгмийн ажилтнаар дамжуулан зорилтот бүлгийн айлуудад тараажээ.

Хуучин хувцасны бүхээгийг Зайсангийн KFC-ийн ард, "River Garden", "Japan Town", "Хүннү 2222" хотхон зэрэг дөрвөн газарт байрлуулсан байна. Хувцас хэрэглэлээ хаана тушаахаа мэдэхгүй байгаа иргэд эдгээр цэгүүдэд тушааж хэрэгтэй нэгэнд нь өгөх боломжтой аж.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж