Оюутолгой энэ оны гуравдугаар улиралд 36 743 унци алт олборложээ. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар улирлынхтай харьцуулахад 43 хувиар өссөн дүн юм байна. Харин энэ оны хоёрдугаар улиралд олборлосонтой харьцуулахад 19 хувиар өссөн байна.
Алтнаас гадна зэсийн олборлолт мөн өсчээ. Тодруулбал, 36 286 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Оюутолгой төслийн 66 хувийг “Туркойз хилл ресурс”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. “Туркойз хилл ресурс”-ын хувьцааны дийлэнх хэсгийг “Рио Тинто” групп эзэмшдэг билээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ