ХҮН+С үзэсгэлэн гарч байна | News.MN

ХҮН+С үзэсгэлэн гарч байна

ХҮН+С үзэсгэлэн гарч байна

ХҮН+С үзэсгэлэн гарч байна

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Дэлхийн хүнсний өдөрт зориулсан "ХҮН+С" үзэсгэлэн гарч байна. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүйгээр энэ сарын 22-ныг хүртэл нийтэд нээлттэй болох юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулагджээ. Иймд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ) болгон зарлаж, 1981 оноос жил бүр тэмдэглэж ирсэн байна. Энэ жил ХХААБ-ын 75 жилийн ойн хүрээнд “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Хамтдаа ургуулж өсгөе, ундаалж хооллоё, тогтвортой хөгжье” уриатайгаар тэмдэглэж байгаа аж.

Хүнс тэжээлийн эх үүсвэр нь хөдөө аж ахуй. Ийм байсан, ийм байна, ирээдүйд ч энэ зүй тогтол өөрчлөгдөхгүй. Энэ цагийн төдийгүй ирэх өдрүүдийн эрүүл, тэжээллэг, хүртээмжтэй хүнсний үрийг бид хамтдаа тарих учиртайг тус үзэсгэлэнгээс олж харах боломжтой юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж