УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн “Монголоороо байгаасай” тоглолт уржигдар (2020.10.16) "Монгол бөхийн өргөө"-нд болов.
Хит дуунуудаараа үзэгч олонтойгоо мэндчилсэн тэрбээр ард түмний хайртай дуучин болох нь тоглолтын хором мөч бүрээс тод харагдаж байсан талаар урлагийнхан сошиал хуудастаа бичжээ. МУГЖ С.Жавхлан урлагийн алтан тайзнаа эргэн ирж, дууг нь санасан ард түмний алга ташилт, хайр хүндлэлээр "Бөхийн өргөө"-г ийнхүү дүүргэсэн байна.
МУГЖ С.Жавхлангийн тоглолт дахин нэг өдөр үргэлжлэх нь ээ. Тодруулбал, тэрбээр үзэгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 21-ний 17:30 цагт "Монгол бөхийн өргөө"-нд дахин тоглохоор товложээ. Тоглолт үзэхийг хүсч буй олон мянган үзэгчээс санал ирсээр байгаа тул цаашид дахин тоглож магадгүй талаар зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ