Цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд явагдана

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд явагдана

Цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд явагдана

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд болно. Энэ жил Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж