Covid-19: Халдварын тохиолдлын тоо хоногт 400 мянгаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Covid-19: Халдварын тохиолдлын тоо хоногт 400 мянгаар нэмэгджээ

Covid-19: Халдварын тохиолдлын тоо хоногт 400 мянгаар нэмэгджээ

Дэлхийд шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн Баасан гариг (2020.10.16)-ийн оройн байдлаар анх удаа 400 мянгаар нэмэгдсэн байна.

Европын ихэнх оронд коронавирусийн дэгдэлтийг зогсоох зорилгоор шинээр хөл хорио тогтоогоод буй билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн Бямба гариг (2020.10.17)-т сая сая хүнийг ядуурал, өлсгөлөнд автуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулав. Мөн тэрбээр Португалийн “Луса” агентлагт ярилцлага өгөхдөө "COVID-19 цар тахал нь дэлхийн хэмжээний томоохон сорилт болж байна" хэмээн онцолжээ.

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөгсдийн тоо найман сая даваад буй юм. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийг эрчимжүүлэх томоохон багц бий болгохыг уриалав.

ОХУ-ын коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, тус улсад халдварын 1369313 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 23 723 нас барж, 1 056 582 хүн эдгэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Аданом Гебрейесусийн мэдээлснээр, коронавирусийн халдвар хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөний эмчилгээнд үр дүнгээ батлан харуулсан эм нь одоогоор зөвхөн дексаметазон байгаа аж.

Тэрбээр “Одоогоор кортикостероид дексаметазон эм “COVID-19” хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөнүүдэд үр дүнгээ харуулсан эмчилгээний цорын арга хэрэгсэл хэвээр байна. Ремдесивир, интерферон хэмээх хоёр эм нь нас баралтын үзүүлэлтийг бууруулах болон өвчтөний эмнэлэгт байх хугацаанд гойд нөлөө үзүүлэхгүй байгааг судалгааны дүн харууллаа” гэж хэлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ коронавирусийн үржлийг зогсоодог эм бүтээж буй ажээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны харшил, дархлаа судлаач Рахим Хаитов “Одоогийн байдлаар энэ эмийн эмнэлзүйн өмнөх туршилтыг явуулж байна” гэж мэдэгдэв. Мөн тэрбээр “Вирусийн өсөлтийг зогсоодог коронавирусийн халдварт өвчний тусгай эм одоогоор гараагүй. Бид эм гарган авахаар ажиллаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL, TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж