Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол боллоо | News.MN

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол боллоо

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол боллоо

“Бүх цэргийн Их хар сүлд”- ийг цагаалах тайлгын ёслол “Бүх цэргийн Их хар сүлд”-ний өргөөнд энэ сарын 16-ны өдөр болов. Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцжээ.

Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар Цэргийн хар сүлдээ түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсан түүхтэй.

Өдгөө Цэргийн хар сүлдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн дээд шүтээн бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлга зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.

Мөн Их хар сүлдийг Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахидаг байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-18 66.181.170.73

Хурай хурай хурай Монгол цэргүүдийн цог золбоо яруу алдар бадартугай. Их эзэн тэнгэрийн хүү Чингис хаан минь Монголчууд биднийгээ ивээх болтугай.

Avatar

Зочин 2020-10-18 202.9.46.185

Энэ цэргүүдийн хувцасыг сольж нэг хүнээс ичихгүй болох юмсан. Модон куклийн хувцас шиг юм өмсчихөөд юун тэр агуу хааны цэргүүд байх вэ дэ

Avatar

Зочин 2020-10-18 66.181.161.69

Грек, Их британи зэрэг улсуудын хүндэт харуулын дүрэмт хувцсыг үзээрэй.

Avatar

Аги 2020-10-18 103.14.38.137

Яг үгэн энэ нэг хачин улаан хөх алагласан хувцас яатай юмаа болимоор байна. Манайд жинхэнэ гайхамшигтай дизайн бүхий хуяг дуулгатай хувцас байгаа ш дээ

Avatar

Цэцэг 2020-10-18 59.153.112.132

За мэдэхгүй Чингис хаан тийм хар сүлд мүлд залж явсан бөөжсөн шашинжсан хүн биш цэвэр оюун ухааныхаа таньж мэдсэнээр оновчтой шийдвэр гаргаж явсан оюун сайтай их удирдагч .хар сүлд гээч юмыг түвд угшилтай монгол бөө лам нарын оруулаж ирсэн балмад үйл энэ хар сүлд 90 оноос хойшх Монголчуудад гай болж байгаа болохоос сайн юм болж байгаагүй яагаад гэвэл Чингис хааны шүтээн биш Түвд Монгол бугуудын хуурмаг үйл .Жинхэнэ Чингис хааны сүнс түвд угшилтай хар ч лам халтар бөөд бууж ирэх үү ?бууж ирж байсан түүх байна уу? Бууж ирэхгүй бууж байсан түүх байхгүй үнэрийг нь ч авахгүй .Яагаад гэвэл түвд лам бөө нар Их хааны хаан төрийг харааж байв .түвд угшилтай монгол лам бөө нарыг ч тоож харахгүй салхин доогуур нь гарахгүй шүү дээ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж