Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эмгэнэл илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

“Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, журмын нөхөр Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд гүнээ харамсаж байна.

Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бойжуулан хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц болон төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний байр суурийг бататгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан залуу манлайлагч байв.

М.Батчимэг нь 2009 онд 36 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох хүртлээ Стратегийн судалгааны хүрээлэнд судлаачаас эхлэн ахлах судлаач, зөвлөх, тэргүүлэх шинжээч хүртэл дэвшиж, мөн Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Улмаар 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа 19 хууль, тогтоолын төслийг санаачилж, өргөн барьснаас Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг батлуулсан нь түүнийг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байсныг харуулдаг. Түүнээс гадна Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан чадварлаг дипломатч байв.

Түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xoliin xoloos 2020-10-18 73.202.10.232

Mimii nutgiin sain oxin ergeed bidendee olon bolood ireerei. Ax ni asgartal xaramsaj suuna. My Home Town Taragt girl come back
to us several . I express deep condolence to her Parents and Family. From San-Francisco buural erdemten Bazarragchaa.

Avatar

Иргэн 2020-10-18 66.181.182.152

Амьд ахуйд нь гутгэж хэлмэгдуулчихээд нас барсан хойно нь араас нь матрын нулимс унагааж суугаа арчаагуй муу хулгар хулгайч удахгуй хариугаа амсанаа за

Avatar

Зочин 2020-10-18 172.98.73.101

Баттулгаа, Эбид зүтгэж байсан хүмүүс үхээд байх шиг, санаж явахад илүүдэхгүй байх шүү.

Avatar

Харамсалтай 2020-10-18 103.212.117.99

Харамсалтай

Avatar

Төвд Жанхуу огцорч шорондоо ор 2020-10-18 66.181.184.49

Өөрөө а**х захиалга өгчихөөд хоосон матрын нулимс унагах жанхуу ичиг. Жанхуугийн алсан 5 дахь хүн нь энэ хүн боллоо. Жанхуу ирэх жил гарч ирэхгүй нь тодорхой тул эртнээс дайснуудаа шууд алж эхэлсэн байна.

Avatar

jjj 2020-10-18 192.82.73.96

tagnyyl yavjde

Avatar

Зочин 2020-10-18 202.9.46.243

өнөөгийн монголын сайн улс төрч б.сан хүн шүү.Таны сайн үйлс үүрд мөнх дэлгэрэх болтугай.Тагнуулч гэж гүтгүүлж б.сан болохоос биш ганц төгрөгний хулгай хийгээгүй ухамсартай хүн шүү.Улам сайн болж эх орондоо төрөөрэй.АМЕН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж