К-поп ертөнцөд анх удаа өнгөт арьст гишүүнтэй хамтлаг төрөв

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

К-поп ертөнцөд анх удаа өнгөт арьст гишүүнтэй хамтлаг төрөв

К-поп ертөнцөд анх удаа өнгөт арьст гишүүнтэй хамтлаг төрөв

Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд анх удаа өнгөт арьст гишүүнтэй хамтлаг төрөн гарч байна. “Black Swan” буюу “Хар хун” нэртэй уг хамтлаг нь “DR Entertainment”-д харьяалагддаг таван гишүүн бүхий охидын хамтлаг юм. “Black Swan” хамтлаг энэ сарын 16-ны өдөр “Goodbye Rania” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо сонсогчдод хүргэж, албан ёсоор К-поп ертөнцөд хөл тавилаа. Энэхүү хамтлаг нь дебютээ хийхээс өмнө “Rania” нэрээр уран бүтээлээ хүргэж байсан бөгөөд хамтлагийн гишүүн асан Алекс мөн л өнгөт арьст эмэгтэй байсан юм.

Тус хамтлагийн гишүүн Фатоу /1995/ нь Сенегал гаралтай бөгөөд К-поп хөгжмийн ертөнц дэх цор ганц өнгөт арьст эмэгтэй дуучин болж байна. Түүний хувьд дуулахаас гадна фото моделийн чиглэлээр чамгүй амжилттай яваа аж. Харин хамтлагийн хамгийн залуу гишүүн 2001 онд төрсөн Лейагийн аав нь япон, ээж нь бразил хүн юм байна. Бусад гишүүд болох Ёнхюн /1994/, Жюди /1995/, Хёми /1995/ нар нь Солонгос үндэстэн юм.

Эх сурвалж: Allkpop.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж