УИХ-ын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ | News.MN

УИХ-ын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар эмгэнэл илэрхийллээ.

Улсын Их Хурлын даргын эмгэнэлийн бичигт:

"Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шилдэг улстөрч, бидний дотнын анд нөхөр Мигэддоржийн Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын үе үеийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, журмын анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

М.Батчимэг нь улс төр судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдлаар мэргэшиж, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд зөвлөх, тэргүүлэх шинжээч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг судалгааны болон төрийн өндөр алба хашиж, Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт нийгмийг төлөвшүүлэх, төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт өөрийн үнэт хувь нэмрийг оруулсан, шинэ үеийн шилдэг манлайлагчдын нэг байв.

Талийгаач 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дэд дарга, Монгол-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй харилцах бүлэг, Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, Монгол-НАТО-гийн Парламентын ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг хашиж, Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргаар ажиллаж, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг хэвшүүлэх, олон улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

М.Батчимэг нь Монгол хэлний тухай, Монгол Улсын Гадаад харилцааны тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Галт зэвсгийн тухай, Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай зэрэг 20 шахам хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлж, батлуулсан шилдэг хууль тогтоогч байв.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг 2015 онд санаачлагчдын нэг байж, 2019 онд батлагдах хүртэл Улсын Их Хурал, хууль санаачлагчидтай идэвхтэй хамтран ажиллаж, Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, Үндсэн хуульт ёсыг төгөлдөржүүлэх үйлсэд эрдэм боловсрол, авьяас чадвар, зүтгэл чармайлтаа бүрнээ зориулсан Монгол төрийн шилдэг түшээ байв.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, шударга зарчимч, төрийн түшээгийн ёс зүйг эрхэмлэгч, зорьсон зорилгодоо тууштай үнэнч зан чанар, эгэл даруу, эрхэмлэл хүндлэл төгс, гэгээн гэрэлт дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Махвал 2020-10-17 66.181.185.90

Журмын нөхрийн хувьд болон Монголын эрдэмт эмэгтэйчүүдийн нэг гэж ихэд хүндэтгэж байсан юм. Маш их харамсаж байна.Гэр бүлд нь эмгэнэлээ чин сэтгэлээсээ илэрхийлье.

Avatar

зочин 2020-10-17 103.229.120.117

ум мани бад ми хум

Avatar

зочин 2020-10-17 202.72.245.125

Ум Ма Ни Бад Ми Хум

Avatar

зочин 2020-10-17 66.181.161.61

Ойр дотно байгаагүй, хийсэн бүтээснийг нь сайн мэдэхгүйч харахад нүдэнд дулаахан үнэхээр сайхан бүсгүй байсан юм даанч харамсалтай юм болжээ. амьд явахад нь урмын сайхан үгээр урамшуулж нэг нэгнээ хайрлаж яв монголчууд минь . Хүний хорвоо богино шүү бүгд сайхан эв нэгдэлтэй өвчин зовлонгүй эрүүл энх элэг бүтэн явах болтугай . Сайхан бүсгүйнхээ ар гэр аав ээж хань үр хүүхэдэд нь гүн эмэгнэл илэрхийлж харамсан гашуудаж байна .

Avatar

Зочин 2020-10-17 122.201.22.250

ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ УХААЛАГ ЦӨӨН ҮГЭЭР ОНОВЧТОЙ САНАЛ ХЭЛДЭГ МАШ ДАРУУ САЙХАН ЭМЭГТЭЙ БСАН ДАА. ХАРАМСАЛТАЙ.

Avatar

bat 2020-10-17 192.82.65.182

ene huniig shalgaad baisan hereg yag yu yum bol,hen sanaachilsan,yamar undesleltei….shalgah l heregtei dee.nudend dulaahan busgui baisan.

Avatar

Зочин 2020-10-17 103.9.88.162

ухаалаг сайхан бүсгүй байждээ хөөрхий

Avatar

kjkja 2020-10-17 202.9.40.187

sainuud n yavaad baix ym daa

Avatar

Зочин 2020-10-17 202.55.188.92

Сайхан төлөв нүдэнд дулаахан эмэгтэй байсан ухаантай хүн альваа зүйлийг цөөн үгээр илэрхийлж чаддаг чухам тийм л хүн ум маний бад ми хум

Avatar

Amar 2020-10-17 124.158.64.60

За за.Ямар ч байсан яндангаа бусдаар хөөлүүлдэггүй л хүн байж. Тэгэхээр монголдоо хэрэгтэй хүн байсан гэсэн үг.Ум амгалан болох болтугай.

Avatar

Зочин 2020-10-17 122.201.24.214

Сэтгэл татам сайн хүн, ховордсон шилдэг мэрэгжилтэн байсан !!! Буруу гарын хүмүүсийн дунд орсон зөв хүн л хохирч дуусах юм!! АН-н бүлэглэлүүдийн хоорондын зодооны золиос болж хэвлэлээр балбуулж тагнуул урвагчаараа дуудуулж үйл тамаа эдэлж байхдаа аюулт өвчиний эх үүсвэр тавигдсан юм ш дээ! Хэрвээ МАН- д байсан бол аль эрт том лидер болчихсон улс орондоо зүтгэж гялалзаж явах байсан даа! Үнэхээр харамсмаар…

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-10-17 103.212.119.251

Батчимиг том сэхээтэн байсан. Монголын сэхээтэн нарыг хөнөөдөг хэзээний хар санаа Батчимигийг ч тойроогүй. Харийн угаадас долоож моргодог цөөврүүд яаж гүтгэж, зүхэж байлаа. Үхсэн хойно нь санаа нь амрахгүй, өөрсдийнхөө х****л зүхлийг бусад уруу үрүү чихэх гэж ардчилал, эрх чөлөөг бузар шүлсээрээ булаж байна. Монголын сэхээтнийг хаанахын захиа заавраар хэн хөнөөдгийг эрүүл ухаантай монгол хүн болгон мэднээ. Тэд урьд монгол сэхээтнийг сумаар алдаг байснаа одоо үгээр хөнөөдөг болсон. Батчимиг

Avatar

Үргэлжлэл 2020-10-17 103.212.119.251

Монгол төрийнхөө үнэн түүхэнд, элэг нэгт монгол хүн болгоны сэтгэлд нүдэнд дулаахан дүрээрээ үлднээ. Харийн тэжээвэр цөөврүүд улин хуцах хамаагүй.

Avatar

Зочин 2020-10-17 66.181.165.189

Монголчууд бид ийм мундаг боловролтой сэхээтнүүдээ цаг бусаар алдсаар. Харамсалтай. Бидний тусгаар тогтнолын нэг баталгаа бол боловсролтой ухамсартай иргэд олон байх нь чухал.

Avatar

Зочин 2020-10-17 212.95.5.128

Өнөөдрийн эмэгтэй гишүүдтэйгээ хийсэн ажил боловсрол ярьж хэлж байсан зүйлүүд, үзэл санааг нь харьцуулаад харчихаарай. Хол илүү хүн байсан юм. АНыг, монголыг үнэхээр өөр түвшинд гаргах хүн байсан. Жонхуу АНын олигтой хэдййг нь нэг нэгээр нь худлаа баахан зохиомол хэргүүдэд холбож намнасан даа. Монголын сэхээтэн хэсэг мэддэг л юм. Харанхуй оркууд хэзээ ч ийм юмыг олж харах чадваргүй лдэ. Таван өгүүлбэр тогтоод уншиж чадку юмнууд

Avatar

Зураач Лондон 2020-10-17 90.207.25.54

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, монголын сор болсон эмэгтэйчүүдийн нэг байсан, даанч харамсалтай байна!

Avatar

Zochin 2020-10-17 103.57.95.86

Odoogin MAN setguulch emegtei gishuudtei haritsuulbal arai uur tuwshinii hun baisan yum daa. Um maani badmi hum

Avatar

Зочин 2020-10-17 82.223.14.22

Монголоо гэсэн үндэсний сэхээтнүүдийг монголчуудаар нь харлуулж, алж усгах ажил их сайн явагдаж байх шиг. Талийгаачийг тагнуулч, урвагч шарвагчуудаар нь дуудаж байгаа нөхдүүд бол нэг бол иймэрхүү ажлыг хийж буй хөл хурууны хир буртагууд, эсвэл юугаа ч мэдэхгүй монголоо хоролж буй монголчууд. Ум намни бад мэ хум. Их зовсон байх. Сайн төрлийг олох болтугай.

Avatar

Зочин 2020-10-17 185.26.153.23

Ум мани бадми хум. Сайн төрлийг олох болтугай.

Avatar

Зочин 2020-10-17 192.82.74.198

одоо уих байгаа балай авгай нарын хажууд мэдлэг боловсролтой ёс зүйтэй нүдэнд дулаахан хүн байсан. ум мааны бад ми хум сайн төрөл олох болтугай.

Avatar

партизан 2020-10-17 122.201.21.249

ум маании бад ми хум

Avatar

Зочин 2020-10-17 66.181.161.125

Мэдээж харамсалтай. Гэхдээ УЛС ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН бол биш

Avatar

Зочин 2020-10-17 202.126.89.194

Чи муу эргуу мал хол очиж х**

Avatar

хол очиж х**, мал аа. 2020-10-17 202.126.88.174

Чам мэтийн малын дэргэд бол дэндүү мундаг эмэгтэй байсан юм. Танйа МАН-ын балиар б****л авгай нарын дэргэд бол мундаг эмэгтэй байсан юм.

Avatar

хатуу шүү 2020-10-17 202.9.46.130

Эх орноосоо урвагч 2 эмэгтэйн нэг нь шоронд нөгөө нь шороонд булуулваа

Avatar

Зочин 2020-10-17 202.126.89.194

Дараагын хун нь чи байх тээ

Avatar

Зочин 2020-10-17 194.187.251.176

Монголоо гэсэн үндэсний сэхээтэн, улс төрчдийг Монголчуудаар нь харлуулах, алж устгаад байх шиг. Энэ хүний талаар тагнуулчаар нь дуудааж сүнсийг нь гомдоож байгаа хүмүүс бол нэг бол гадныхны монголыг сөнөөх гэсэн гар хурууны үзүүрүүд, эсвэл улс орныхоо үүх түүхийг мартаж өнөө маргаашдаа улс орноо идэж уухын төлөө, улс орныг хүчгүйдүүлэх, устгах төлөвлөгөөнд орчихсон яваа МАНАН-ыхны ихдээ л цүнх баригч, хурганы засаа, эсвэл юугаа ч мэдэхгүй төөрч яваа эргүү монгол. Ум мани бад мэ хум.

Avatar

Зочин 2020-10-17 212.95.5.128

Janku l tiim um gargaj irsen shd. АНын хамгийн өнгөтэй өөдтэй шинэ залуучуудыг нь, тэмүүжин баярцогт лу.гантөмөр талийгаачийг бас нэг нэгээр нь хачин сонин худлаа хэрэгт хутгаад улстөрөөс зайлуулсан хүн нь жанку шд

Avatar

Зочин 2020-10-17 37.120.153.138

Баярцогт бол бишээ. Больж үз. Оюутолгойн луйвар бол нэг хоёр сонгууль, Ганбаатараар дуусахгүй. Зуу, зуун жил яригдана. Өнөө үе бол зөвхөн эхлэл.

Avatar

jj 2020-10-17 150.129.141.143

unen unen

Avatar

Зочин 2020-10-17 150.129.143.95

*л минь чи юу ч мэдэхгүй байж амаа мэдэж х** алаа

Avatar

Зочин 2020-10-17 150.129.143.95

Чи юугаа ч мэдэхгүй нусан бурантаг дуугүй алаараа тоглоод орон дээрээ хэвтэж бай!

Avatar

иргэн 2020-10-17 66.181.182.75

Нудэнд дулаахан нэг л цаанаа улс торч шинжтэй мундаг эмэгтэй бсан даа. ум маани бад ми хум

Avatar

Зочин 2020-10-17 122.201.21.65

МАН н элдэв юм гөхдөг авгайчуулаас хамаагүй өндөр моральтай бүсгүй байсан

Avatar

Зочин 2020-10-17 192.82.68.153

хамгийн энгийн мөртөлөө хүний сэтгэлд дотно нэг тийм зөөлөн ухаалаг эмэгтэй блаа АН ганц чадвартай лидрээ алдажээ тэнгэрийн орондоо тайван нойросдоо

Avatar

Зочин 2020-10-17 122.201.21.82

Ум маани бадми хум. Сайхан хүн санагддаг байсан.

Avatar

Ха Ха Ха 2020-10-17 202.9.46.204

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэнэ үү ?!

Avatar

Зочин 2020-10-17 122.201.21.47

tegelgui yaahveea. emegtei gishuud dotroo sor bolson, uneheergaihaltai daruuhan, medlegtei, zarchimch hun baisan sanagddag. denduu haramsaltai, Mongol ulsad tom garz tohioloo

Avatar

Зочин 2020-10-17 212.95.5.128

Үнэхээр сор болсон эмэгтэй гишүүн байсын

Avatar

мал 2020-10-17 125.236.135.246

амнаас чинь аятайхан үг гардаггүй бол хааяа хамхиж сур монголоо алдсан мал чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж