"Орон нутгийн театрууд зохиогчийн эрхийн зөрчил гаргаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

"Орон нутгийн театрууд зохиогчийн эрхийн зөрчил гаргаж байна"

"Орон нутгийн театрууд зохиогчийн эрхийн зөрчил гаргаж байна"
Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Говьсүмбэр, Дорноговь аймгийн музей, театр, телевизүүдийн үйл ажиллагаанд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 06 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн Олон улсын гэрээ”, “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтыг хийлээ.
 
Төлөвлөгөөт шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11-ний өдрүүдэд Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, О.Амарбат нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Уг шалгалтад Говьсүмбэр аймгийн “Теч смарт солюшн” ХХК-н Залуучуудын телевиз, “Боржигин” чуулга, “Боржигин” өв музей, Дорноговь аймгийн “Наран аялгуу” ХХК-ийн DSB телевиз, “Ди Медиа агентлаг” ХХК-ийн DTV телевиз, “Халиун кабель” ХХК-ийн “Замын үүд” телевиз, “Саранхөхөө” театр, Музейн сургалт судалгааны төв, Говийн ноён хутагтын музей зэрэг  байгууллагууд хамрагдлаа.

Говьсүмбэр, Дорноговь аймгийн музей, театруудад шалгалт хийхэд:

Шалгалтаар музейн үзмэрийн санд байгаа уран зураг, фото зураг, чихмэл бүтээл болон бусад уран бүтээлүүдийг худалдан, худалдан авах гэрээ хийж авсан боловч зохиогчийн эрхийн асуудлыг орхигдуулсан, театруудын хувьд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон худалдан, худалдан авах гэрээ байсан бөгөөд түүнд зохиогчийн эрхийн талаар тусгаагүй. Тоглогдож байгаа ихэнх уран бүтээлүүдэд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ хийгээгүй, театрын ажилтнуудын туурвисан бүтээл хэний эзэмшилд байхыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй зэрэг нийтлэг дутагдал илэрсэн.

Говьсүмбэр, Дорноговь аймгийн телевизүүдэд шалгалт хийхэд:

Говьсүмбэр аймгийн “Теч смарт солюшн” ХХК-н Залуучуудын телевиз, Дорноговь аймгийн “Наран аялгуу” ХХК-ийн DSB телевиз, “Ди Медиа агентлаг” ХХК-ийн DTV телевизүүдэд төлөвлөгөөт шалгалт,  “Халиун кабель” ХХК-ийн “Замын үүд” телевизэд гүйцэтгэлийн шалгалт хийхэд үйл ажилгаандаа Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 12 зүйлийг зөрчиж бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан. Тухайн телевизийн эфирт цацаж байгаа кино, контент, хошин шог, дуу дүрст болон бусад уран бүтээлүүдэд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, гэрээ хийгээгүй нийтлэг илэрсэн тул Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Говьсүмбэр аймгийн “Теч смарт солюшн” ХХК-н Залуучуудын телевиз, Дорноговь аймгийн “Наран аялгуу” ХХК-ийн DSB телевиз, “Ди Медиа агентлаг” ХХК-ийн DTV телевизүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 005/019, 005/020, 005/021 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 30 хоногийн  хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Наран аялгуу” ХХК-ийн DSB телевиз, “Ди Медиа агентлаг” ХХК-ийн DTV телевиз, “Саранхөхөө” театр, Музейн сургалт судалгааны төв, Говийн ноён хутагтын музей зэрэг  байгууллагууд болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох ажилтнуудад “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар сургалт зохион байгууллаа.

Дорноговь аймгийн Замын Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Халиун кабель” ХХК-ийн “Замын үүд” телевизэд гүйцэтгэлийн шалгалт хийхэд 2020 оны 01 сарын 12 өдөр хүргүүлсэн 006/001 дугаарт Улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй байх тул зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан үндэслэлээр 90 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж болно” 14.1.3 дахь заалтад “Оюуны өмчийн эрхийг удаа дараа зөрчсөн нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг 30 хоног хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэхээр болсон.

Замын-Үүд дэх Гаалийн газартай хамтарсан шалгалтаар Замын-Үүд дэх гаалийн газрын Сауд Гэйт ХХК-ийн гаалийн хяналтын бүс, жижиглэн барааны гаалийн талбай, электрон барааны гаалийн талбайд тус тус шалгалт хийсэн.

Гаалийн улсын байцаагч Rockwool барааны тэмдэг бүхий нийт 649 боодол чулуун хөвөнг ачиж Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан машиныг саатуулж, 2020.10.09-ний өдөр 01/689 дугаартай албан бичгээр тус газарт харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн бөгөөд тус барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлтэй ашигласан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байх тул зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар боллоо.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж