"Цэргийн сургуулилалт алба хаагчдын сэтгэл зүйг бэлддэг ач холбогдолтой" | News.MN

"Цэргийн сургуулилалт алба хаагчдын сэтгэл зүйг бэлддэг ач холбогдолтой"

"Цэргийн сургуулилалт алба хаагчдын сэтгэл зүйг бэлддэг ач холбогдолтой"

"Цэргийн сургуулилалт алба хаагчдын сэтгэл зүйг бэлддэг ач холбогдолтой"

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан "Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Төв аймгийн нутагт явагдлаа. Тус хээрийн сургууль "Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах" сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Энэхүү хээрийн сургуулиас бэлтгэсэн сурвалжилгыг та бүхэнд хүргэж байна.

Цэргийн алба хаагчид эх орноо хайрлан хамгаалах хүндтэй үүргийн эзэд учир зэр зэвсэг, тусгайлсан үүргийн техник, хэрэгсэлтэй харьцдаг тэдэнд байнгын бэлтгэл сургуулилт хийх нь хамгийн чухалд тооцогдоно. Тэгж гэмээ нь эх орныхоо эрдэнэт хүмүүний амь насыг чандлан хамгаалах баталгаа болж чаддаг юм гэвэл маргах хүн цөөн биз. "Сэлэнгэ" нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын хамтарсан хамгийн том хээрийн сургууль гэдгээрээ онцлог. Энэ утгаараа хоёр орны цэргийнхэн хоорондоо туршлага солилцох том алхам болж чаддагийн сацуу хөрш орнуудын үүрдийн нөхөрлөл, хоорондын элгэмсэг, нэгдмэл байдлын томоохон баталгаа болдог. Эл хээрийн сургуульд байлдагчаас генерал хүртэлх албан тушаалтнууд үүрэг гүйцэтгэдэг. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд хамт олны нэгдмэл байдал хамгаас чухал болох нь өнгөрсөн долоо хоногт дээрх хөндийд цугларсан хэдэн зуун цэргийн алба хаагчийн сахилга, зохион байгуулалтаас тод харагдаж байв.

 

Хугацаат цэргийн алба хаагчид дундаас бусдадаа илүү үлгэр жишээ нь байж, цаашид эх орноо хамгаалах үйлсэд гар бие оролцох хүсэл сонирхолтой, жавхаалаг залуусыг цэргийн гэрээт албанд элсүүлэн авдаг журамтай. Энэ удаагийн “Сэлэнгэ-2020” сургуульд цэргийн гэрээт алба хаагчид цөөнгүй оролцсон. Тэдний нэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн түрүүч Б.Бямбадоржтой ярилцах боломж олдсон юм.

Тэрээр хэлэхдээ "Би 1999 онд Өвөрхангай аймагт төрсөн. Хугацаат цэргийн албаа 2017 онд Өмнөговь аймагт байрлах Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хаасан. Алба хаах хугацаандаа цаашид цэргийн хүн болох мөрөөдөлтэй болсон. Учир нь цэргийн алба надад маш олон зүйлийг сургасан. Дараа дараагийн жилүүдэд ч илүү боловсорч, албаараа бахархаж явах юм сан гэсэн бодол төрсөн. Улмаар 2019 онд энэ ангидаа цэргийн гэрээт албанд элсэн орсон доо. Миний зорилго гэвэл ахлагчийн, бүр цаашлаад офицерын албанд хүчин зүтгэх. "Сэлэнгэ-2020″ миний хувьд хамгийн анхны хээрийн сургууль боллоо. Намайг офицер, ахлагчийн албанд бэлтгэх хамгийн гол суурь мэдлэг болно гэдэгт итгэж байна. Энэ удаагийн хээрийн сургуульд миний бие хос гол төмөрт зенитийн суурь ЗУ-23-2 бууны наводчик албан тушаалд томилогдсон. Наводчик гэдэг нь агаар болон газрын цельд тоотын даргын тушаалаар гал явуулах үндсэн үүрэгтэй. Өнөөдөр анх удаа эл үүргийнхээ дагуу буудаж үзлээ. Цэргийн хүн болсных цельд гал явуулах анхны мэдрэмж маш сайхан, омогшим байлаа. Эр хүн болж төрснөөрөө бахархаж байна" гэв.

Харин түүний найз, түрүүч О.Энхманлай хэлэхдээ "Би энэ жил 20 настай. Цэргийн гэрээт албанд элсэн ороод дөрвөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг шинээр мэдсэн. Өнгөрсөн 4 дүгээр сард цэргийн гэрээт алба шинэчлэгдэх хууль, тогтоомж гарснаар бидэнд маш олон боломж нээгдсэн. Үүний жишээ гэвэл, цалингийн хэмжээ өссөнөөс гадна яг л офицер, ахлагч нар шиг өдрийн найман цаг ажил үүргээ гүйцэтгээд гэртээ харих боломжтой болсон явдал юм. Өмнө нь цэргийн гэрээт албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч заавал ангийн байрлалд байрладаг байв. Дээрээс нь, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж нээгдсэн. Миний хувьд энхийг сахиулагч болохыг мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэх боломж цэргийн гэрээт албанд бүрдсэнд баяртай байгаа. Миний албан тушаал баруун сумлагч учраас бууныхаа гол төмрийг цэвэрлэх, эвдрэл, гэмтлийг нь засах, тасралтгүй сумаар хангах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд "Сэлэнгэ-2020" хээрийн сургууль надад олон зүйлийг зааж өгч байна. Бусад анги, салбаруудаас ч олон найз, нөхөдтэй боллоо” гэлээ.

Энэхүү хээрийн сургуульд төрөл бүрийн мэргэжлийн цэргийн алба хаагчид оролцож байгаа. Тэдгээрийн мэргэжлийн онцлогийг илүүтэйгээр гаргаж ирэх зорилгоор алба үүргийнх нь талаар ярилцсан юм. Тэдний нэг бол Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч Д.Далайцэрэн юм. Тэрээр хэлэхдээ “Би ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг танкийн наводчик, оператор мэргэжлээр 2018 онд төгссөн. Сургуулиа төгссөн даруйдаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ажлын гараагаа эхэлж өнөөг хүртэл алба үүргээ гүйцэтгэж байна. Анх "Нохойтой дөрвөн танкчин" киног үзээд энэ мэргэжилд дурласан гэж хэлж болно. Дэлхийн дайны түүхийг харахад ч гэсэн танкийн гүйцэтгэсэн үүрэг чухалд тооцогддог шүү дээ. "Сэлэнгэ-2020" сургуульд оролцсоноор анх удаа байлдааны сумаар гал явуулахад ямар байдгийг мэдэрч үзлээ. Өөрийн эзэмшсэн танкчин мэргэжлээрээ их бахархаж байна. Өнгөрсөн 6 дугаар сард ОХУ-д зохион байгуулагдах байсан "Танкийн биатлон-2020" тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтад хамрагдаж байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад цуцлагдсанд сэтгэл дундуур байсан. Харин өнөөдөр байлдааны буудлагатай хээрийн сургуульд оролцсондоо маш их баяртай байна” хэмээн ярив.

Харин өөр нэгэн мэргэжлийн алба хаагчтай уулзаж ярилцах боломж олдсон нь цэргийн сэтгэл зүйч байв. Аливаа орны Зэвсэгт хүчний зохион байгуулалтад цэргийн сэтгэл зүйчийн үүрэг чухалд тооцогддог. Тайван цагт цэргийн сэтгэл зүйч нь алба хаагчдын сэтгэл зүйн онцлогийг судлах, байлдааны бэлэн байдал, бэлтгэл сургуулилт, цэргийн ангийн сахилга батыг сэтгэл зүйн хувьд хангах, цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн асуудлыг нь шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүргийг хүлээдэг. Харин дайны цагт цэргүүдийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтүүдийг тэр дор нь дүгнэж хурдан хугацаанд хариу арга хэмжээ авдгаараа энгийн салбарын сэтгэл зүйчдээс ялгардаг. Тэдгээр цэргийн сэтгэл зүйчдийн нэг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн сэтгэл зүйн хангалтын офицер, ахмад З.Ганбаяр "Миний аав Б.Цагаан нь артиллерийн мэргэжлээр Зэвсэгт хүчинд 37 жил алба хаасан хүн. Би аавынхаа ажиллаж байсан ангид сэтгэл зүйч офицерын үүрэг гүйцэтгэж явдгаараа үргэлж бахархдаг. Артиллери гэдэг бол баг хамт олны ажиллагаа. Энэ нь том систем бөгөөд дайн, байлдааны үед маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үүнийгээ дагаад тэдгээр цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг өндөр түвшинд бэлтгэхэд чиглэгдсэн өвөрмөц мэргэжил бол цэргийн сэтгэл зүйч. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулна гэдэг нь хүн бүртэй тулж ажиллах шаардлагатай гэсэн үг. Жишээ нь, буудагчаас эхлээд удирдлагын түвшинд хүртэл байнгын сэтгэл зүйн дадлага, сургуулилтыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хамт олон гэдэг нэг сэтгэл зүйтэй байхгүй л бол дайснаа устгах ямар ч чадваргүй болж хувирдаг. Эсрэгээрээ өөрсдийгөө эрсдэлд оруулах ч тохиолдол бий. Тиймээс манай орны томд тооцогдох байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болох "Сэлэнгэ" сургуулийн хувьд алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангаж өгдөг ихээхэн ач холбогдолтой. Дээрээс нь, байлдааны буудлагын үед өөрийн аюулгүй байдлаа хурдан, шуурхай сахин хамгаалахаас эхлээд тэр чанга дуу чимээ хүний сэтгэл зүйд хэр их сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг оролцож буй бие бүрэлдэхүүнд бодитоор мэдрүүлдэг. Харин тэрхүү сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг үүргийг цэргийн сэтгэл зүйчид гүйцэтгэдэг онцлогтой" гэв.

Энэхүү сургуулийн төгсгөлийн шатанд биебүрэлдэхүүн тавигдсэн үүргээ маш сайн биелүүлснийг удирдлагын зүгээс онцолж байлаа. Сургуулийн хаалтын ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг нар оролцсон юм. Тэд сургуулийн явцад бусдыгаа манлайлсан зарим цэргийн алба хаагчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм. Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ "Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2020″ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулиар бид бүхэн бүслэн хаах, самнан дайрах тактикийн ажиллагаануудыг туршин, батальоны тактикийн бүлгээр хөдөлгөөн үйлдэж, байлдааны ажиллагааны зурвасыг эзлэх, байлдааны ажиллагааг явуулах, салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг хангаснаараа эрхэм офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид та бүхний ур чадвар нэмэгдсэн гэдэгт итгэлтэй байна. Удахгүй энэ сургуулийн үргэлжлэл болох команд штабын хээрийн сургууль ОХУ-д зохион байгуулагдах ба манай талаас оперативын шуурхай бүлгийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн ярив. Ийнхүү “Сэлэнгэ-2020” сургууль амжилттай дуусаж бие бүрэлдэхүүн тус тусын ангийн байрлал руу урт цуваа татууллаа. Арав гаруй хоногийн хугацаанд нэг хамт олон, нэг хүч бүрэлдэхүүн болж цаг уурын хүндрэлтэй, эрс тэс уур амьсгалд энэ удаагийн сургуулийг явуулсан нь нийт алба хаагчдад олон дурсамжийг үлдээсний сацуу цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч нар болоод офицер, ахлагч нарт туршлага, ур чадвараа нэмэгдүүлэх өргөн боломжийг олгосноороо өндөр ач холбогдолтой байлаа.

Дэд ахлагч Т.Идэр

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-17 192.82.75.66

Зөв шүү

Avatar

Зочин 2020-10-17 124.158.109.227

гоё шимтэй газар сүйтгэхлгүй өөр цөл мөл газар очоод дэлбэлээчээ

Avatar

Зочин 2020-10-17 192.82.69.167

ene huuhen nimaajargal ailii huurhon ohin ohiduudig hodooni zolbin guigachind zardinmaa.

Avatar

Зочин 2020-10-17 192.82.69.167

ailiin hoorhon ohin ohiduudig zardiinma ene haltarhuu gedeg abgai chuluuna gedeg abgai. tgeed olj ugsun nohor neg hodooni asrahiin guigachin bandi. manaih 3 jil shuhedsen ene zolbin abgaitai eblersengesen egchig min neg hobdiin dorbot guigachind ehner bolgoy uguh geed tegeed egch min amerik zugtasan chin. nogoo banditai nogoo huhen suusan bainaa.

Avatar

Зочин 2020-10-17 192.82.69.167

tehnik importo nimaa chuluunbaatar baatarhuu uzele untraa shaardajina archilsan holboo zaluus. humuus amraltiin oodor amarmaar baina.ene hund stres bolson niigemd ajil der mash ih daramtalna daraa bur gert mine iree muuhai doormjilosn shdee.

Avatar

Зочин 2020-10-17 192.82.69.167

dangaa damiran ganbat anandbazar nad boroo gold ezen ged muuhai tom zagnasan yuma. tgesen jinhen boroo gold centerra gold ezen hun amerikas irlee ene rio tinto yun baina.tgeed bod do anandbazar, mongol bank chulunhuu uurlad yag galzuuursan daa ene hothond orilood abgaiga zoody hooy gargaal. abgain uilallla

Avatar

Зочин 2020-10-17 192.82.69.167

enebishee uzele untaraa damiran uzele unatraa changa yarigchaa untaraa. minii amdral chamd ahmagui dangaa huu boroo gold centerra gold zen geed manai house hothond muhai tom zagnasinma hudla yraiy baihgui yuda. tegsen jinhen boroo gold ezen amrikas hured irsenn nogoo lambaa damiran anhaa uurlaad galzursan shdee. anandbazar bas uurlaad galzuursan uhtele uurlaad jinhen boroo gold ezen rion tinto yumbaiha bitgi nad shig luibarduulab aa.

Avatar

Зочин 2020-10-17 192.82.69.167

urd shono basal helsende hurgengui ee ene uzele zalgaad baahan doromjilosn abgaig min. uzele zalgad tamlaad heregui dee enebisheee uzele unatraa shardajinaa.

Avatar

Зочин 2020-10-17 122.201.24.214

Манай хөршүүд биднийг найдвартай хамгаалж байхад гаднаас довтлох аюул байхгүй ээ!! Харин ардчилсан , ардчилаагүй гэж хоорондоо хэрэлдсээр байгаад Ливи, Сири, Ирак,Киргиз,Белорус шиг иргэний дайнд татагдан орж мэдэхээр байгаа! Сүүлийн үед манай хэт ардчилагчид тэмцэл тулаанд уриалан дуудах нь бүүр эрээ цээргүй шинжтэй болоод байгаа шүү!!!

Avatar

Зочин 2020-10-17 66.181.161.125

хайран хөрс. Шал хэрэггүй юмаар хөрс сүйтгээд

Avatar

Зочин 2020-10-17 202.9.46.202

Чиний хөлтэй хүзээг хамгаалах бэлтгэл хийж байна э****з минь

Avatar

Зочин 2020-10-17 202.9.46.202

Байлддаг дрон ..хүнгүй явдаг буудагчаа хөгжүүлэх цаг ирсэн

Avatar

Зочин 2020-10-17 139.5.218.116

⁴⁴⅗pl ⁶³⁴⅘⁴l

Avatar

Belarus Mongol hoyoriin uur 2020-10-17 74.105.51.49

nutagtaa Orostoi tsergiin surguuli hiij baigaa oron baigaa boluu, busad orond Mongol yaj haragdaj baigaa bol…

Avatar

УЛААНГОМ 2020-10-17 150.129.141.115

Монгол хүн бүр цэрэгт яюж бищ сэтгэлзүйн хатуужил суудаг болох хэрэгтэй. Энэ та дээр израйлийн туршлагаас суралцах хэрэгтэй.

Avatar

УЛААНГОМ 2020-10-17 150.129.141.115

Бас швейцарийн туршлагаас суралцая

Avatar

Uvchin taraah arga 2020-10-17 74.105.51.49

yumuu, yamar terroristuud Mongoliig ailgaad bainaa, Enhsaihaniig shorond hiichihsrn bizdee?

Avatar

Mongol oron Vuur baigaliin tsergiin toirogt urgeljil baisan 2020-10-17 74.105.51.49

Odoo Als Dornodiin toirogt haryaluulah geed baih shig

Avatar

Зочин 2020-10-17 192.82.74.198

Цэргийн зэвсгээ шинэчлэх хэрэгтэй. Өөрсдөө дотооддоо сумаа ч болтугай үйлдвэрлэдэг болмоор байна. Оросын талтай сайн хэлэлцээ хийвэл калашниковын автоматыг патентын зөвшөөрлөөр үйлдвэрлэдэг болсон ч том дэвшил шүү. За тэгээд 4 5 дугаар үеийн хэдэн сайн сөнөөгчтэй болох хэрэгтэй. ану 15 мянган айркравттай дэлхийд нэгт байдаг гэсэн албан бус мэдээ байдаг бол хөршүүд 4 5 мянга орчим байдаг юм уу даа бид ядаж яагаад мянгантай байж болохгүй гэж.

Avatar

Зочин 2020-10-17 192.82.74.198

уул уурхай байгалийн баялгыг болсон болоогүй луйварчдад цуслуулж хэдэн гэр бүл баяжиж байхаар цэрэг армидаа зарцуулж байвал ядаж ард түмний сэтгэлд өег юм даа. өөрийн армийг тэжээгээгүй улс бусдын цэргийг тэжээнэ гэдэг үгтэй юм гэсэн. аль нэг улстай байлдахгүй ч гэсэн бэлэн байхад юу нь буруу гэж. их эзний үлдээсэн их гүрнээс тасдуулж тануулж алдаж асгаж өнөөдөр бидэнд үлдсэн эх орон газар нутгаас нэг см ч алдах ёсгүй. залуу үе ийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй түүнийг сургуулиас нь суулгах юм.

Avatar

kkk tragicke b** uurch baisan 100 jiliin mongiig bodbol deeree 2020-10-17 5.181.92.40

yamarch gesen tsahiur huutei baisan 100 jiliin omnohiig bodhod deeree ho.

Avatar

Зочин 2020-10-17 150.129.141.29

Manai zevseg gej dinozaavar. Dohio uguhud heden mashin asah bol. 10 aas gants ni asval ih yum bolno doo 80 aad ond tiim l baisan . Akkymlytoroo damjuulj guigaad l . ..er ni ineedtei shuu

Avatar

Зочин 2020-10-17 202.21.109.46

xaxa unen shuu benzingui chaajigaa naidvartai deer ni bas b** gatsaash sum ni bhgui bugdni yaasn ideed uugad dussan baidag umaa arai2

Avatar

зочин 2020-10-17 66.181.161.35

Азербайджан , Армяны мөргөлдөөнөөр ийм мэтийн зэвсэгүүд хог дээр гараад , Туркын Байрактар ТВ2 гэдэг дрон үнэд ороод , захиалгаа дийлэхгүй болж байна гэсэн шүү ..

Avatar

Зочин 2020-10-17 202.9.46.3

hooy naad ih buugaa ydaj dald hiildee. Odoo hedduger zuun bilee. 2020 on tehnik hogjood baihad. Naadahaa zoogood ywad l baih uu

Avatar

Зочин 2020-10-17 202.55.188.87

За даа, ядсан бидэнд ч бөөн дөнгө юм даа. Бөөн зарлага. Хажуугаар нь бас миномётын осол гаргаад сүйд болох дөхсөн дуулдсан. Дайн болоод л, бид тэрэнд нь оролцоод л, хотын гудамны хулгайч хүүхдээр 20-р зууны үеийн зэвсгээр эх орноо хамгаалуултал ч өдий биз дээ. Зүгээр л мөрөөрөө байцгаавал яасан юм бэ дээ?

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.174

з****г техник нь чааваас… 60 жилийн өмнөх юм хэрэглэж байж. Орчин үеийн зэвсэгт мөргөлдөөнд ямарч хэрэггүй болсон хог

Avatar

Зочин 2020-10-17 107.77.173.44

Орос.Монгов гэсэн хоцрогдсон улсуудын 20-р зууны армиудыг 21-р зууны арми агаараас хөнгхөөн арчаад өгнө дөө….Одоо дронуудын эрин үе эхэлчихлээ шүү дээ

Avatar

Иргэн 2020-10-17 66.181.180.232

Цэрэг сайн байх хэрэгтэй…… Цэрэгт бүх залуучуудыг явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.174

Дуртай юм бол өөрөө яв

Avatar

Зочин 2020-10-17 139.5.218.116

3

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.120

ingal hamridan iaja hamridna

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.120

jihan namdul jirkan sumbul

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.120

hobd aimag DARBI SUM MOST SUM MONHHANGAI DELGEREH SUM BAAHAN NEPAL tsereg irsen

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.120

tehnik import ochir undaraa ganbat abgaiga zodoy hooy gargaad jostoi goy shou uzlee shdee. abgain duu ganbat hulgain talaar uzele nuuts deremin taalr boon ongirod yarisan gesen.

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.120

tehnik importoo uzelee untaral daa end hun amdrah arga algaa. uzele asay baigad 2100 humuusig alsann ene tuba huuhen.

Avatar

Зочин 2020-10-17 150.129.141.29

80 aad ond haragdaj hereglej baisan tsergiin mashinuud odoo hog bolson bishuu…huurhii bidnii tseguud uugeer terror ustgah yum b.a

Avatar

Зочин 2020-10-17 66.181.186.120

humuuse tuslaarai ulaanbatar uzlegdsen baigan tuba deeremchind. shono untuulahgui ee shono ter chigtee reket hiigel enig a**** mongo uguu geel uzele daramtlaad. esbel bogood uurhaiga uguuduh geel reket hiiged. hotod ireed chuluul.

Avatar

Зочин 2020-10-17 64.119.25.78

Барилгын цэрэг нь дайнаас сүйдсэн газрыг цэвэрлэж сэргээн босгодог болох нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж