Сурагчдын өдрийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлнэ | News.MN

Сурагчдын өдрийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлнэ

Сурагчдын өдрийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлнэ

Сурагчдын өдрийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ сурагчдын өдрийн хоолны тарифыг нэмэгдүүлэх тухай дурдсан. Тэрбээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулахыг мэдэгдсэн юм. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна.

ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даадаг. Ингэхдээ бага ангийн сурагчийн үдийн цайг 600 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 1,650 төгрөгт багтаан өгч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 ЕБС-д бага ангийн  139 мянга 730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж  үүнд нийт 32 тэрбум төгрөг  зарцуулагддаг.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх 2020-10-17 202.126.90.72

Сургууль дээр ямар ч амт шимгүй ус гурил хөөлгөөд хар цайны өнгө орсон юм л өгөх юм. Хүүхэд идэхгүй цүнхэлж ирэх юм. Хяналт хаана байна?

Avatar

Зочин 2020-10-17 59.153.114.51

ҮДИЙН ХООЛНЫ НЭРТЭЙ МӨНГӨӨ ЗӨВХӨН СУРАГЧДАД ӨГ ЭЦЭГ ЭХ НЬ ИДЭЖ УУХ ЮМ БЭЛДЭЖ ӨГӨӨД ЯВУУЛАХАД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ИДЧИХНЭ. ОДОО БОЛ ХООЛ НЭРТЭЙ ХОР ХИЙЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ХАЛААСАНД ИХЭНХ НЬ ОРООД БАЙАА ЮМ БИШ ҮҮ

Avatar

Зочин 2020-10-17 202.9.40.120

Цэцэрлэгийн хүүхдүүдийн 1өдрийн хоол 1$ хүрэхгүй байна шдээ. Ийм байж шим тэжээл чанартай хоолны талаар ярих хэрэг байна уу? За үдийн цай бол ярих ч юм биш. Ичээч тарган дарга нар аа!

Avatar

Зочин 2020-10-17 119.40.99.210

Хэт их хоол хортой. Тарган хүүхдүүд маш их болсон байна.

Avatar

Зочин 2020-10-17 202.9.46.204

багахан шиг чанарлаг хүнс өгмөөр бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж