"Сүүлийн 5-10 жил огт яндангаа хөөлөөгүй айл байна" | News.MN

"Сүүлийн 5-10 жил огт яндангаа хөөлөөгүй айл байна"

"Сүүлийн 5-10 жил огт яндангаа хөөлөөгүй айл байна"

"Сүүлийн 5-10 жил огт яндангаа хөөлөөгүй айл байна"

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. 
Аяны хүрээнд олон зорилтот ажлууд хийгдэж байна. Тухайлбал, “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгосон юм.

Мөн яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, суртчилгаа, зөвлөгөө, мэдээллийг үе шаттай явуулж, олон нийтэд хүргэн ажилласаар байна.
Улаанбаатар хотод 200 гаруй мянган галлагаат айл өрхүүд бий гэсэн судалгаа байдаг. Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компаний яндан хөөлөгчид 15343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6122 айл өрхийн янданг хөөлжээ. Тэд айл өрхүүдээр явж яндан хөөлөх зөвлөгөө, мэдээлэл өгөхөд иргэдийн зүгээс түгээмэл гаргадаг алдаа нь хойрго байдал гэдгийг онцолсон юм.

Сүүлийн 5-10 жил яндангаа хөөлөөгүй, бүр огт хөөлдөггүй айл өрхүүд ч олон тааралдаг гэдгийг тэд хэлж байна. Түүнчлэн угаарын хий мэдрэгчээ ажиллуулдаг, ажиллагааг тогтмол шалгадаг айл өрхүүд тун цөөхөн байгааг яндан хөөлөгчид хэлсэн. Тамхины утаа, хоол, хүнс хайрах зэрэгт ажиллаж дугардагаас нь төшөгшөөн олон айл өрхүүд угаарын хий мэдрэгчээ зориуд салгадаг байна. Энэ нь эрсдэлт үед шаардлагатай тусламж, арга хэмжээ авах боломжийг бууруулдаг.

Угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаан нөхцлүүд тогтоогддог байна. Тиймээс та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахын уриалж байна.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BOLD 2020-10-17 122.201.21.78

UGAARTUULDAG BODISOO MEDERDEG DOHIOLOL TAVIH ESTOI.

Avatar

иргэн 2020-10-17 69.165.137.164

Таньдаг айлынхан маань яндангаа аваад өрхөө бүтээгээд бүгд унтахад компьютер үргэлж тоглолоо гэж дандаа зашнуулдаг хүү нь тоглоод үлдсэн. Тэр хүү хордоод бөөлжөөд мөлхөж гараад тусламж дуудсан. Гэрийнхэн нь бүгд угаартаад үхэх шахсан бэлэн шижээ байнаа..

Avatar

Зочин 2020-10-17 202.126.89.115

Yandan huuluh yaah ve togni mongoo buulgaach tegvel utaa bagsan

Avatar

Зочин 2020-10-17 124.158.64.60

Яг үнэндээ өөрсдийгөө ч үр хүүхдээ ч хайралдаггүй ийм залхуу, арчаагүйчүүдэд яндан хөөлөх аргачилал тараах хэрэгтэй.Харин яндангий нь хөөлж өгөх ямар ч шаардлага байхгүй.Тэгээд үхвэл үхэг.Учир нь ийм новшнууд хотожсон нийгэмд огт хэрэггүй, бусаддаа дандаа гай болж амьдарна.

Avatar

Зочин 2020-10-17 202.126.89.132

Өөрийг чинь хүссэн хүсээгүй зөндөө хүн угаартаж үхэж байна, хөдөлмөрч, ухаантай хотын хүн гуай.

Avatar

Amar 2020-10-17 124.158.64.60

Яг үнэндээ өөрсдий, залхуугөө ч үр хүүхдээ ч хайралдаггүй ийм арчаагүйчүүдэд яндан хөөлөх аргачилал тараах хэрэгтэй.Харин яндангий нь хөөлж өгөх ямар ч шаардлага байхгүй.Тэгээд үхвэл үхэг.Учир нь ийм новшнууд хотожсон нийгэмд огт хэрэггүй, бусаддаа дандаа гай болж амьдарна.

Avatar

Зочин 2020-10-17 64.119.23.59

1 сартай хүүхэд харж байсан эмээ яндангаа аваад өрхөө бүтээсэн. Угаар мэдрэгч нь 3 гудамжны цаанаас сонсогдоод хорооны ажилтан хайж явж олсон. Олоогүй бол үхэх байсан гэсэн бичлэгийг үзэцгээ. Түлшиндээ байна уу. Хүндээ байна уу. Бодоцгоо.

Avatar

Зочин 2020-10-17 79.195.45.163

МОНГОЛ ЧУУДЫН ХАМАР МЭДЭЭГҮы

Avatar

Зочин 2020-10-17 66.181.161.8

Байгаль орчны яамыг ойлгохоо болиод удаж байна аа!!! Уг нь Үндсэн чиг үүргийн том яам байтал яндан хөөлөөл рекламдаад байхын орон нутагт нь шилжүүлээч. Мөнгө байвал тэр мөнгөөрөө ядаж өвөлжилт хүндрэх аймгуудын судалгааг гаргаж зэрлэг амьтдын өвс, идэш тэжээлийг ядаж бэлтгэлдээ. Сарангэрэл сайдаа наад яам чинь саранд биш газарт бууж ажил хийдэг яам, Мэргэжлийн хүний үгийг сонсохгүйгээр шил нь татсан ганган залуучууд, миссүүдийн үгээр ажил явахгүй шүү!!!!

Avatar

Иргэн 2020-10-17 202.21.108.27

Эзэн яндан хоёр угаасаа угаарын дархлаатай битгий дархлаагийн нь хөөлөлдөө хайран дархлаа

Avatar

Зочин 2020-10-17 202.179.27.32

Угаасаа яндан хөөлөх ямар хэрэгтэй гэж? Хөөлөөд үхэхээ больчихгүй. Зүгээр хар утаатайгаа байж байвал хэн ч үхэж үрэгдэхгүй. МАН-ы мунаг сайдын попролын өртгийг ард түмэн амиараа, нулимсаараа төлж байна. Ханан пийшингийн янданг угаасаа л хөөлдөггүй. Яндан хөөлөөгүйгээс болоод угаартсан гэдэг бол ёстой утгагүй үлгэр. Дэндүү доромжлол. Монголчууд ийм ханан пийшинтэй хэдэн жил болсон бэ? Өнгөрсөн хугацаанд буруу хэрэглэж байсан гэх гээд байна уу?

Avatar

Зочин 2020-10-17 64.119.23.59

Өнгөрсөн хугацаанд үхэж үрэгдсээр л байсан. Шахмал түлш гарахаас өмнө ч хэдэн зуугаараа үхдэг байсан. Ярьдаггүй л байсан болохоос.

Avatar

Зочин 2020-10-17 202.131.237.137

202.179.27.32 ene nukhur chini kharin ovoo durak uu ugui yuu!!!!!!

Avatar

Зочин 2020-10-17 202.9.46.45

Ханан пийшинг хөөлдөггүй гэж ямар чөтгөр нь чиний чихэнд шивнэчихэв. Хар утаатайгаа байж байгаад хар массаараа үхэж үрэгдэцгээх үү.

Avatar

Bat 2020-10-17 174.221.144.106

Arai l archaagyi yu hen gedeg hyn be arai l

Avatar

Зочин 2020-10-17 124.158.68.12

Хуний телее амьдарч байгаа арчаагуй новшнууд далд орж байвал хохь нь л биз.

Avatar

Зочин 2020-10-17 103.229.121.135

Харин тийм. Үндэстэн ч цэвэрших биз. Оркууд сөнөтүгэй!

Avatar

Зочин 2020-10-17 202.126.89.132

Адилхан хүн байж нэгнийгээ үхэхэд баярлах нь зөв үү. Ядарсан арчаагүй нохойд ч туслах нь хүн байхын бахархал биш үү.

Avatar

Зочин 2020-10-17 202.9.46.204

ШАХМАЛ ТҮЛШ ЧИНЬ ХОРТОЙ БАЙНА , ХИЧНЭЭН АРВАН ХҮН ҮХЭЖ БАЙЖ ОЙЛГОХ МУНАСҮХ ВЭ АРАЙЧДЭЭЭ

Avatar

зочин 2020-10-17 150.129.143.89

хэ хэ 5-10жил яндангаа хѳѳлѳѳгүй болоод л байсан байна ш дээ тэгэхээр шахаад байгаа түлшиндээ л байгаа юм бна даа харагдах байдал нь багассан болохоос хоруу байдал үнэр нь хотын тѳвѳѳр байж л бна хойноос салхитай бол урагшаа улам их мэдрэгдэж л бна лээ цонх нээхэд л үнэртэж л бна

Avatar

Зочин 2020-10-17 64.119.23.59

Элдэв юм түлсэн айлууд их байна. Өндөрхөн газраас харахад л мэдэгдэхээр байна лээ.

Avatar

Зочин 2020-10-17 202.131.237.137

Bolood bsandaa bish, zuukhnii nukhee gaigui tom khiigeed, ter n azaar tegej buglurtuluu yavaaguid l aztai bna!!! Cham shig mal sugnuudees bolj ene khot bokhirdoj bna!!!

Avatar

Зочин 2020-10-17 66.181.161.53

Учир мэдэх хүмүүс шинэ түлшэий хүхэрийн агууламж өндөр тул эвгүй үнэртэй гэж б лээ

Avatar

Зочин 2020-10-17 202.126.90.142

s** 2020 ond iim yum hiigeed baij baimaargui bhiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж