Энэ жил өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд тэрбум 960 сая төгрөг төсөвлөжээ | News.MN

Энэ жил өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд тэрбум 960 сая төгрөг төсөвлөжээ

Энэ жил өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд тэрбум 960 сая төгрөг төсөвлөжээ

Энэ жил өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд тэрбум 960 сая төгрөг төсөвлөжээ

Өнгөрсөн өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байсан. Улмаар цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 113 мянга гаруй толгой мал хорогдсон юм. Тэгвэл энэ жил ихэнх нутгаар дунджийн орчим, Их нуруудын хотгор, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтий нуруу, Дорнод Монголын талын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5°C–аар хүйтэн байх төлөвтэй байна. Иймд, Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2020.10.14/ зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.

Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргах юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-17 202.131.225.197

bidentei bidengui hagartlaa bayajsan malchdiig bidnii tetgeveriin munguur erhluuldeg yavdalaa zogsoo!!!

Avatar

Amar 2020-10-17 124.158.64.60

Хөөе.Хоосон ядуу хотынхныг бус хувийн өмчтэй орк малчдыг харж үзэхээ боль.Мал нь өсөөд монголын газар нутгийн 70% цөлжүүлчихээд байна.Энэ олон малын нь муу үхэж сайн нь үлдэж газар нутаг аврагдаг.Үүнийг ойлгооч.76 оркоо.

Avatar

endexiin ubsiig tyyxend baigaagyi galzuurch tsatsaad sharluultsan 2020-10-17 130.253.28.7

IIM GALZUUTAI YUM ZASAGLUULJ OLON XYNII AMIDRALIIG YREJ BAIGAAG XARXAAS YARIXAAS SEJIG XYRCHLEE
xyazgaargyi ubchtei.

Avatar

Зочин 2020-10-17 66.181.161.8

Байгаль орчны яамыг ойлгохоо болиод удаж байна аа!!! Уг нь Үндсэн чиг үүргийн том яам байтал яндан хөөлөөл рекламдаад байхын орон нутагт нь шилжүүлээч. Мөнгө байвал тэр мөнгөөрөө ядаж өвөлжилт хүндрэх аймгуудын судалгааг гаргаж зэрлэг амьтдын өвс, идэш тэжээлийг ядаж бэлтгэлдээ. Сарангэрэл сайдаа наад яам чинь саранд биш газарт бууж ажил хийдэг яам, Мэргэжлийн хүний үгийг сонсохгүйгээр шил нь татсан ганган залуучууд, миссүүдийн үгээр ажил явахгүй шүү!!!!

Avatar

Зочин 2020-10-17 43.242.243.117

Энэ олон сая төгрөг чинь иргэд бидний төлсөн татварын мөнгө шүү дээ! Гэтэл өвөл болохоор малчид нь өвс нэхдэг, төр засаг нь хайр зарлаад бидний мөнгөөр өвс тэжээл түгээж саймширдаг! Энэ ер нь зөв үү??? Зунжин, намаржин найр наадам, морь уралдаан гхэссээр нэг мэдэхэд өвөл ирдэг залхуу малчдыг ингэж өөгшшлдэг буруу шүү!!! Мэдээж, ажилсаг хөдөлмөрч сүрхий малчид мэр сэр бий л дээ, тэднийгээ дууриадаг болмоор байна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж