Хорооллын замд явган зорчигч давуу эрхтэй

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Хорооллын замд явган зорчигч давуу эрхтэй

Баянзүрх дүүрэг 13-р хорооллын доторх замд өчигдөр  Тoyota Verossa маркийн 76-76 УБЕ дугаартай автомашины жолооч Б нь 23 явган зорчигчийг мөргөж, хүндхэн гэмтэл учруулжээ. Уг машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан аж. Хорооллын доторх хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд цагт 20 км-аас бага байх ёстой бөгөөд гадна явган зорчигч давуу эрхтэй байдаг. Гэтэл жолооч нар хороолол доторх дүрэм баримталдаггүйгээс болж,  дээрхтэй адил осол аваар гарч хэн нэгэн гэмтэж бэртсээр байна.
Түүнчлэн хорооллын дотор дуут дохио хэрэглэхгүй байх, явган хүний болон хүүхдүүдийн хөдөлгөөн ихтэй газарт хурдаа тохируулах хэрэгтэй юм. Тиймээс иргэд, явган зорчигчид хороолол доторх замаар зорчиж яваа жолооч нарт шаардлага тавьж сурахыг Замын цагдаагийн газраас сануулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж