Путины тогоочийг Европт нэвтрэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

Путины тогоочийг Европт нэвтрэхийг хоригложээ

Путины тогоочийг Европт нэвтрэхийг хоригложээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Влдимир Путины тогооч гэдгээрээ алдартай Евгений Пригожиныг Европын холбоонд нэвтрэхийг хориглож хилийн хориг тавьж, эд хөрөнгийг нь царцаажээ. Тэрбээр Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хорноос амьд үлдвэл шүүхэд дуусгана хэмээн заналхийлсэн аж. Европын холбооноос Евгений Пригожиныг хар жагсаалтад оруулсан нь хоолтой огт холбоогүй аж. Харин 2014 онд түүний үүсгэн байгуулсан “Wagner Group” цэргийн компанийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тус компани нь Ливийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг Европын холбооны мэдэгдэлд дурджээ.

Евгений Пригожин нь 1990 онд ЗХУ-ын шоронгоос суллагдсаныхаа дараа гудамжид бэлэн хоол зарж эхэлжээ. Тэрбээр хулгай, залилангийн хэргээр есөн жил шоронд ял эдэлсэн байв. Тэрбээр Санкт-Петербург хотноо хүнсний сүлжээ дэлгүүрийн менежерээр ажиллаж эхэлснээр рестораны бизнест хөл тавьсан аж. Евгений 1990-ээд оны сүүлээр Санк-Петербургт “Шинэ арал” нэртэй ресторанаа нээгээд удаагүй байхад Владимир Путин тухайн үеийн Францын Ерөнхийлөгчтэй хамт хоол иджээ. Ингэж тэрбээр Владимир Путинтэй танилцаж, тогоочоор ажиллаж эхэлсэн байв. Тэрбээр Францын нийслэл Парис хотноо өөрийн сүлжээ ресторанаа нээсэн ч одоо очиж чадахгүй болов.

Эх сурвалж: The Daily Beast

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж