Иргэдийн нийт зээлийн 8.4 хувийг малчны зээл эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

Иргэдийн нийт зээлийн 8.4 хувийг малчны зээл эзэлжээ

Иргэдийн нийт зээлийн 8.4 хувийг малчны зээл эзэлжээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.0 (1.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 161.5 (16.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.6 (0.2%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.8 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээл 2020 оны 8 дугаар сарын эцэст 8.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 106.9 (1.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 629.6 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Иргэдэд олгосон зээлийн 41.4 хувийг эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зээл, 33.7 хувийг цалингийн зээл, 8.4 хувийг малчны зээл, 6.6 хувийг хадгаламж, данс барьцаалсан зээл, 3.1 хувийг автомашины зээл, 2.9 хувийг картын зээл, 1.3 хувийг тэтгэврийн зээл, 0.8 хувийг өрхийн хэрэглээний зээл, 1.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон хугацаандаа байгаа 8.0 тэрбум төгрөгийн зээлийн 10.7 хувь нь 1 жилийн, 57.5 хувь нь 1-5 хүртэлх жилийн, 31.8 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай байна.

Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 2020 оны 8 дугаар сарын эцэст 813.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын мөн үеэс 14.1 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 30.4 (3.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн эргэн төлөлтийн 25.1 хувийг (204.4 тэрбум төгрөг) хадгаламж, данс барьцаалсан зээл, 17.9 хувийг (145.5 тэрбум төгрөг) цалингийн зээл, 12.6 хувийг (102.5 тэрбум төгрөг) картын зээл, 5.3 хувийг (43.4 тэрбум төгрөг) тэтгэврийн зээл, 5.1 хувийг (41.5 тэрбум төгрөг) малчны зээл, 1.4 хувийг (11.1 тэрбум төгрөг) автомашины зээл, 0.7 хувийг (6.0 тэрбум төгрөг) өрхийн хэрэглээнд суурилсан зээл, 31.8 хувийг (258.9 тэрбум төгрөг) бусад төрлийн зээл тус тус эзэлж байна.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2020 оны 8 дугаар сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.4 (0.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 202.8 (5.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж