Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнд
- бага насны хүүхэдтэй гэр бүл-118
- жирэмсэн-асран хамгаалагчтай-4
- өндөр настан-1
- хөгжлийн бэрхшээлтэй-2
- эрүүл мэндийн шалтгаантай-17
- бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Холбоотой мэдээ