АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй | News.MN

АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй

АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй

АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй

АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийн тоог хорогдуулах гэрээг нэг жилийн хугацаатайгаар нөхцөлгүйгээр сунгах хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавьжээ. “Шинэ эхлэл” нэртэй цөмийн зэвсгийн тоог хорогдуулах гэрээний хүчинтэй хугацаа ирэх хоёрдугаар сарын 5-нд дуусах юм. Үүнээс урьтаж хоёр талын хооронд энэ гэрээг сунгах эсвэл шинэчлэн байгуулах асуудал олон улсын анхаарлыг татааж байна. Владимир Путин уг гэрээг ямар нэгэн шинэ болзол нөхцөлгүйгээр нэг жилийн хугацаанд сунгах хүсэлт тавьжээ. Гэтэл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен хэлэхдээ хоёр тал харилцан цөмийн зэвсгийн гэрээний хугацаанд нэмэгдүүлэхгүй байх болзолтойгоор нэг жилээр гэрээг сунгах хүсэлтийг эхэлж тавьсан гэж мэдэгджээ.

Владимир Путин хэлэхдээ уг гэрээг сунгаж чадаагүйгээр цөмийн зэвсгийн өрсөлдөөн эрчимжвэл үнэхээр харамсалтай хэмээсэн байна. Өмнө нь уг гэрээг 2010 онд хоёр орны харилцаа эрс сайжирч байх үед буюу АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, ОХУ-ын төрийн тэргүүн асан Дмитрий Медведев нарын үед 10 жилээр сунгасан байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамын хувьд “Шинэ эхлэл” гэрээнд ОХУ-аас гадна Хятадыг нэгдүүлэхээр хичээж байна. Гэрээнд зааснаар АНУ болон ОХУ нь тус бүр цөмийн цэнэгтэй хошууны тоог 1550-аас хэтрүүлж болохгүй.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-17 130.253.28.7

damjuul

Avatar

зочин 2020-10-17 122.201.21.120

Том гүрнүүдийн зөрчил гаарч, бие биенээ устгах тэмцэл шатсан одоо үед энэ мэтийн гэрээ байгуулна гэдэг бараг үлгэр биз ээ.Ялангуяа барууны орнууд бусад орны дотоод хэрэгт дэндүү их оролцож, өөрийн хөлсний этгээдүүдээ эдгээр орны дотор идэвхтэй ажиллуулж, эх орныг нь өөрсдийн нь гараар устгуулах ажиллагаа явуулаад байгаа нь байдлыг улам л хүндрүүлээд байх шиг. Зөрчил тэмцэл, бие биенээ үзэн ядах нь хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүйг бид ч бас анхаармаар юм..

Avatar

Зочин 2020-10-17 66.181.161.114

Хятад нууцаар хичнээнииг ч хиичихсэн юм билээ Тэднии үнэн нүүр царай хэзээ ч ил байдаггүй хүмүүсиЭнэ гэрээнд оруулж шалгаж тоолмоор юм Хятадууд нүүрс хүчлиин хииг бууруулах гэрээнд оролцдоггүй хойш суудаг мөртлөө хамгын их нүүрс хүчлиин хии агаарт цацдаг улс гэсэн Иим л бодлоготой хүмүүс шүү

Avatar

Зочин 2020-10-17 119.40.100.170

Dund huruu gedeg biluu

Avatar

Зочин 2020-10-17 139.5.219.105

Зөвхөн хятадыг ч биш, цөмийн зэвсэгтэй бас зэвсэгтэй болж болзошгүй бүх нөхцөл нь хангагдсан бүх орныг энэ гэрээнд оролцуулаад, улмаар цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө зүтгэх хэрэгтэй. Их британи, франц, израиль, энэтхэг, пакистан, иран, хойд солонгос… гээд л цөмийн зэвсэгт шунан дурлагчид улам л олширч байгаа. Эд нар бол өөрсдийн улс төрийн болон геополитикийн аархал амбицаас болж, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэхэд бэлэн улсууд…

Avatar

Зочин 2020-10-17 202.21.108.165

HARIN TIIM UG NI ATOMTOI BUH ORNUUDIIG OROLTSUULAH NI SHUDRAGA BOL L DOO

Avatar

Гэрэ 2020-10-17 202.126.90.19

дунд хэсгийг ойлгосонгүй.эхэлж хэлсэн нь хэн нь юм.Эхэлж хэлэх нь тийм их ач холбогдолтой юмуу

Avatar

Зочин 2020-10-17 73.231.128.120

Б.Анхтуяа гуайгаас асууя.
Хоргодуулах
Хорогдуулах
Энэ хоёр ялгаатай юу?

Avatar

би хариулья 2020-10-17 202.179.21.193

Чамд тийм их хэрэгтэй байгаа юм уу , Хүний үнэгүй орчуулаад бичсэн юмыг уншиж байж хуцаад байх юм_Чаддын бол чи юм хийгээч өөрөө орчуулаад сайт ажиллууллаад яваач, Худлаа бүлт бүлт хуцах юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж