АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй

АНУ цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээнд Хятадыг элсүүлэх хүсэлтэй

АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийн тоог хорогдуулах гэрээг нэг жилийн хугацаатайгаар нөхцөлгүйгээр сунгах хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавьжээ. “Шинэ эхлэл” нэртэй цөмийн зэвсгийн тоог хорогдуулах гэрээний хүчинтэй хугацаа ирэх хоёрдугаар сарын 5-нд дуусах юм. Үүнээс урьтаж хоёр талын хооронд энэ гэрээг сунгах эсвэл шинэчлэн байгуулах асуудал олон улсын анхаарлыг татааж байна. Владимир Путин уг гэрээг ямар нэгэн шинэ болзол нөхцөлгүйгээр нэг жилийн хугацаанд сунгах хүсэлт тавьжээ. Гэтэл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен хэлэхдээ хоёр тал харилцан цөмийн зэвсгийн гэрээний хугацаанд нэмэгдүүлэхгүй байх болзолтойгоор нэг жилээр гэрээг сунгах хүсэлтийг эхэлж тавьсан гэж мэдэгджээ.

Владимир Путин хэлэхдээ уг гэрээг сунгаж чадаагүйгээр цөмийн зэвсгийн өрсөлдөөн эрчимжвэл үнэхээр харамсалтай хэмээсэн байна. Өмнө нь уг гэрээг 2010 онд хоёр орны харилцаа эрс сайжирч байх үед буюу АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, ОХУ-ын төрийн тэргүүн асан Дмитрий Медведев нарын үед 10 жилээр сунгасан байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамын хувьд “Шинэ эхлэл” гэрээнд ОХУ-аас гадна Хятадыг нэгдүүлэхээр хичээж байна. Гэрээнд зааснаар АНУ болон ОХУ нь тус бүр цөмийн цэнэгтэй хошууны тоог 1550-аас хэтрүүлж болохгүй.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж